Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийн хамгийн өндөр оргил Пэктү уулын бэлд Самжиён нэртэй жижиг хотыг өөрийн биеэр удирдан байгуулснаа өчигдөр /2019.12.02/ нээжээ.
Энэхүү уул нь Кимийн гэр бүлийнхэн төдийгүй бүх л солонгос үндэстнүүдийн хувьд хамгийн ариун дагшин газарт тооцогддог билээ. Тус улсын төв мэдээллийн хэрэгслүүд Ким Жон Уны улаан тууз хайчилж буй зургийг нийтлэн баяр хүргэжээ.
Самжиён хотод 4,000 айлын 380 орон сууц, зочид буудлууд, цанын бааз, соёл урлагийн газрууд, худалдааны төвүүд, эмнэлэг зэрэг орчин үеийн хотод байж болох бүхий л үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг барьж байгуулсан гэнэ.
Энэ хот нь Кимийн бие даасан эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн томоохон санаачилгуудын нэг бөгөөд Пёньяны цөмийн хөтөлбөрийг зогсоох олон улсын хориг арга хэмжээний улмаас барилгын материал, ажиллах хүчний хомсдол зэргээс үүдэн барилгын ажил удаашралтай байсан аж. Ийнхүү эдийн засгийн хүнд нөхцөл байдалд бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүйн тулд Ким залуусыг цалин мөнгөгүй, хоол хүнс, хангамж тааруу, уртасгасан цагаар ажиллуулж, шагналд нь их сургуульд элсэх, намд элсэх эрх олгож байсан гэх яриа ч гарчээ.
Эх сурвалж:GUARDIAN
Холбоотой мэдээ