Жүжигчин Д.Дэлгэрсайханы гэр бүлтэй танилц

Хуучирсан мэдээ: 2015.09.26-нд нийтлэгдсэн

Жүжигчин Д.Дэлгэрсайханы гэр бүлтэй танилц

Монголын хошин урлагийн "Маск" продакшны жүжигчин Дээгий буюу Д.Дэлгэрсайхан сүүлийн үед эрэлт ихтэй байгаа гэнэ. Түүний тоглосон кинонууд ашиг орлогоороо тэргүүлдэг ч сураг дуулдана. 

Учир нь Д.Дэлгэрсайханы тоглосон "Омарын эрэлд", "Тусгай ажиллагаа" зэрэг уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулаад байгаа. Мөн түүний  продюссерээр нь ажилласан "Хар сувдны нууц" гэх инээдмийн кино нэг хэсэг үзэгчдийг байлдан дагуулсан.

Ийм ажилттай яваа эрийн цаана эхнэр нь гол үүрэг гүйцэтгэдэг жүжигчин Д.Дэлгэрсайханы гэргийг н.Сарнай гэдэг. Өөрөөс нь таван насаар дүү энэ бүсгүй сэтгүүлч мэргэжилтэй ч, онгод тэнгэрээ арав гаруй жил залж яваа удган бүсгүй юм.

Тэд бусад хосуудаас харьцангуй хожим гэрлэсэн бөгөөд өдгөө хоёр бяцхан охины ижий аав болон тоонот гэрт толгой холбон амьдарч байна.

Б.ДЭЖИД

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж