Хуучирсан мэдээ: 2015.09.26-нд нийтлэгдсэн

“Киви” хамтлагийн исгэлэн шар жимсхэн Ука саяхан ээж болоод буй. Харин эгчээсээ ч үзэсгэлэнтэй гэмээр түүний дүү охин Д.Уранзаяа Олимпийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогтын найз охин болж, Т.Гийх-Од гэдэг хүүг нь төрүүлснээр олонд танигдсан. Нэг насны зөрүүтэй “маамуулсан” эгч дүү хоёр өнөөдөр хайрт ижийтэйгээ салхинд гарч амарч явна.

Тэдний ээж Т.Заманд “Зөн билгийн тулаан” I, II-ын ялагч, Монголын шилдэг зөн билэгтэн, Дэлхийн содон хүмүүсийн тэргүүн шагналт, Монголын зурхай сүнс судлалын хүндэт доктор, Дэлхийн Чингис хааны академич, ард түмний гавьяат, “Тэнгэрлиг буянтан сангийн тэргүүн” зэрэг олон цолтой хүн. “Киви” хамталгийн “улаан фен” энэхүү удган, олон түмнээ “мөнгө дуудагч” хэмээн алдаршсан “Монгол Аура” төвийн тэргүүн Б.Сарандаваатай мөнхийн өрсөлдөгчид гэнэ лээ.

Б.ДЭЖИД

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж