Хамгийн олон амьтнаар тахил өргөдөг баяр Балбад болж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Хамгийн олон амьтнаар тахил өргөдөг баяр Балбад болж байна

Хамгийн олон амьтнаар тахил өргөдөг баяр Балбад болж байна

Хамгийн олон амьтдыг нэг дор нядалж, тахил өргөдөг Хиндү шашны нэгэн баяр өнөөдөр /2019.12.03/ Балбад эхэлж байна. Энэхүү баяр нь таван жил тутамд нэг удаа Энэтхэг Балбын хилийн ойролцоо оршдог Баряарпур тосгонд болдог бөгөөд амьтнаар өргөл барьц өргөвөл тухайн хүний хүсэл биелдэг гэх сүсэгт итгэсэн олон мянган хүн энэ баярт оролцдог байна.

Домогт өгүүлснээр олон зуун жилийн өмнө Баряарпур тосгоны ойролцоо шоронд хоригдож байсан хүний зүүдэнд Хиндү шашны Гадхимай бурхан ирээд өөрт нь зориулж сүм барьж өгөхийг хүсчээ. Түүнийг сэрэхэд гав дөнгө нь тайлагдсан байсан бөгөөд тэрбээр шоронгоос оргосныхоо дараа Гадхимай бурханд зориулан сүм барьж, бурханл талархан анх удаа амьтнаар тахил өргөсөн гэдэг.

Энэ үеэр мал, амьтны наймаачдын хамгийн ашигтай үе байдаг гэнэ. Тус улсын дээд шүүх энэхүү хэрцгий баярыг хориглох шийдвэрийг 2015 гаргасан ч ийнхүү шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн тэмдэглэж байна. Шат шатны албан тушаалтнууд нь өөрсдөө сүсэг бишрэлдээ баригдсан байдаг нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх гол шалтгаан болдог аж. Амьтны эрхийн төлөө тэмцэгчид ч үүнийг хатуу шүүмжлэн зогсоохыг шаарддаг юм. Хамгийн сүүлд 2014 онд хоёр өдөр үргэлжилсэн баярын үеэр ямаа, тахиа, үхэр, харх зэрэг нийт 200,000 амьтныг нядалж байсан гэнэ.

 

Эх сурвалж: GUARDIAN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж