С.Чинзориг: Хуурамч бичиг хөтөлж, 4 тэрбум олгосон гэсэн

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

С.Чинзориг: Хуурамч бичиг хөтөлж, 4 тэрбум олгосон гэсэн

С.Чинзориг:  Хуурамч бичиг хөтөлж, 4 тэрбум олгосон гэсэн

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2019.12.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Эл мэдээлэл нь “Капитал” банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хэдий үед байршуулах үеэр эрсдэл учирсан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 4 тэрбум төгрөг хууль зөрчин аж ахуйн нэгжид олгогдсон гэх мэдээлэл хэр бодитой вэ зэрэг нийгмийн анхаарал татаж буй асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Намайг ажил авахад Нийгмийн даатгалын сангийн 228,1 тэрбум төгрөгийг "Капитал" банкинд байршуулчихсан байсан. Үүнээс 79 тэрбум төгрөг нь 2017 он хүртэл жилийн 15 хувийн хүүтэй “Капитал” банкны хадгаламжинд нь байршиж байгаад хугацаа нь дуусч, харилцах дансанд шилжихэд хүү нь 5 хувь болж буурсан байдаг юм. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл энэ асуудалтай танилцаад Засгийн газарт гэрээг нь сунга гэдэг чиглэл өгсөн.  Сунгасан гэрээ 2018 оны арванхоёрдугаар сард дахин дууссан. Тиймээс “Капитал”-тай гэрээ байгуулахгүй, мөнгөө татаж ав гэдэг чиглэлийг Нийгмийн даатгалын ерөнхий газартаа өгөөд хоёр талдаа ярилцаж байтал Монголбанкнаас “Капитал”-ыг татан буулгах шийдвэр гаргасан. Энэ үед 105 тэрбум төгрөг байсан, Нийгмийн даатгалын сангийн. Би сайдаар томилогдсоноосоо хойш нэмэлт шинэ гэрээ байгуулсан удаагүй.

Энэ мөнгийг буцаан авах асуудлыг төв банктай ярьж байна.  Монголбанкны зүгээс “Капитал”-ын үндсэн хөрөнгөөр хохирлыг барагдуулж авах боломжтой гэдэг зүйл ярьсан. Гэхдээ тус банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас хөрөнгө нь битүүмжлэгдсэн юм байна. Прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай. Манай талаас үндсэн хөрөнгө авахтай холбоотойгоор хоёр асуудлыг тавьж байна. Нэгдүгээрт, үндсэн хөрөнгийн чанарын асуудал. Хоёрдугаарт, зах зээлийн дундаж үнэтэй ойролцоо үнэтэй байна уу гэдгийг судалж, байр сууриа илэрхийлье гэсэн. Төв банкны шинэ удирдлага Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг барагдуулахад шуурхай хандаж байгаа” гэлээ.

Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотойгоор дөрвөн тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс бичиг ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж, гишүүд нь нэгдмэл байр суурь гаргаагүй байхад хуурамч бичиг хөтөлсөн тул агентлагийн даргыг чөлөөлөх шаардлагатай гэсэн, чөлөөлсөн. Агентлагийг дэд даргаар нь удирдуулж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 6.4 хувийн хүүтэй дээд тал нь 20 сая, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 3 сая төгрөг олгодог.

Миний өмнөх сайдын үед орон нутагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд аймаг болгонд 200 сая төгрөгийн зээлийг хүүгүйгээр олгоно гээд тухайн үеийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан. 2017 онд 4 тэрбум төгрөгийг орон нутгуудад хоёр жилийн хугацаатай хүүгүй олгох тендер зарлаад, ажлын хэсэг нь байгуулагдаад, тухайн үеийн сайдын тушаалаар 4 тэрбум төгрөг олгосон асуудал юм билээ” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж