Швейцарид Блаттерийн эсрэг эрүүгийн хэрэг нээжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.26-нд нийтлэгдсэн

Швейцарид Блаттерийн эсрэг эрүүгийн хэрэг нээжээ

Йозеф Блаттер

Фото: imago sportfotodienst / Global Look

 

Швейцарийн Хууль зүйн холбооны товчоо (FOJ) Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Йозеф Блаттерийн эсрэг эрүүгийн хэрэг нээсэн тухай Reuters агентлаг мэдээлэв.

 

Блаттерийг ажилдаа хайнга хандсан, мөнгө гувчуулсан гэх хэрэгт сэжиглэж байна. Тухайлбал, тэрээр Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мишель Платинид хоёр сая швецари франкийн авлигын мөнгө шилжүүлсэн гэжээ. Мөн тэрээр Карибийн бүсийн Хөлбөмбөгийн холбоодтой FIFA-д ашиггүй гэрээ байгуулж байсан болж таарав.

 

Өнгөрсөн баасан гаригт FIFA-гийн төв байр, ерөнхийлөгчийн конторт нэгжлэг явуулан зарим бичиг баримтуудыг хураан авчээ. Блаттерийг прокурор байцаажээ. Есдүгээр сарын 17-нд FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валькег ажлаас нь түтгэлжүүлсэн байлаа. Бразилийн хэвлэлийн мэдээгээр, тэр 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний тасалбарын худалдаан дээр ажиллан хоёр сая евроны ашиг олсон байв.

 

АНУ-ын Хууль зүйн яамны мэдээгээр, FIFA-гийн14 түшмэл 24 жилин дотор 150 сая доллар завшжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж