Дэвид Петреус (зүүнээс) Хиллари Клинтон
Фото: Dennis Cook / AP
АНУ-ын ерөнхийлөгчийн аппарат Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны өмнө нь эрх баригчдад танилцуулаагүй байсан захидлуудыг олов. Чөлөөний генерал Дэвид Петреустэй түүнийг Ирак, Афганистаны дайнд Төв командлалыг удирдаж байх үеэр харилцаж байсан захидлуудын талаар энд өгүүлснийг CBS News мэдээлжээ.
Эдгээр захидлуудын ихэнх нь кадрын асуудлын талаар байсан бөгөөд нууцын зэрэглэлд хамаагүй ажээ. Гэхдээ ийнхүү нууцлагдмал захидлууд илэрсэн нь Хиллари Клинтон харилцааныхаа албаны бүх архивыг өгөөгүй байна гэсэн сэжгийг төрүүлж байгаа юм.
Клинтон Төрийн нарийн бичгийн дарга байхдаа, бүх захидал харилцааг засгийн газрын тусгай хамгаалалтай системээр илгээж байх хуулийг зөрчсөн нь илэрч энэ дуулиан дэгдсэн юм. Гэхдээ тэрээр нууц мэдээллийг тэр системээр илгээж байсан гэдэг. Төрийн нарийн бичгийн даргын бүх захидал зурвасархивлагдах ёстой учраас тэрээр хувийн бичиг хэргээс бусад материалуудыг Холбооны мөрдөх товчоонд дуулиан дэгдсэний дараа шилжүүлсэн байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР