Тэргүүн хатагтай нар амьтны хүрээлэнгээр аялав

Хуучирсан мэдээ: 2015.09.26-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтай нар амьтны хүрээлэнгээр аялав

Пэн Лиюань (зүүнээс) Мишель Обама нар Вашингтоны Үндэсний амьтны хүрээлэнд

Фото: Manuel BalceCeneta / AP

 

Хятадын удирдагч АНУ-д төрийн айлчлал хийж буй. Энэхүү айлчлалын үеэр Мишель Обама, Пэн Лиюань хоёр Вашингтоны Смитсоны үндэсний амьтны хүрээлэнд төрсөн нэг сартай том панда баавгайн зулзагад Бэй Бэй (“Үнэт эрдэнэ”) гэсэн нэр өгчээ. Тэр зулзаганы хоёр настай эгч Бао Бао гэсэн нэртэй юм.

 

Хоёр тэргүүн хатагтай нэр өгөөд хоёр шар хуйлмал бичгийг дэлгэжээ. Тэнд шинэ нэрийг хятад, англиар бичсэн байв. Мэй Сян нэртэй пандагийн наймдугаар сарын 22-нд төрүүлсэн зулзагуудаас амьд үлдсэн нь Бэй Бэй бөгөөд одоо 1,3 килограммын жинтэй болжээ. Бэй Бэйг олонд ирэх жилийн эхээр танилцуулах бололтой. Вашингтоны амьтны хүрээлэнд дөрвөн панда байдаг. Бэй Бэйг өсөхөөр Хятадад илгээхээр төлөвлөжээ. Ричард Никсоныг Хятадад айлчилсаны дараа 1972 онд Лин Лин, Син Син гэсэн хоёр панда Вашингтоны амьны хүрээлэнд иржээ. Одоо хүрээлэнд амьдарч байгаа хоёр том панда нь 2000 онд тэнд хүргэгджээ.

 

Мэй Сянд өнгөрсөн дөрөвдүгээр сард зохиомол хээлтүүргээр үр суулгасан байв. Өмнө нь тэр дөрвөн удаа төрснөөс хоёр төл нь амьд үлдсэн байв. Хулсны 1,6 мянга орчим баавгай байгальд, 300 орчим бааавгай амьтны хүрээлэнгүүдэд байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж