557698 иргэний өргөдлийн 98 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ | News.MN

557698 иргэний өргөдлийн 98 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ

557698 иргэний өргөдлийн 98 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ

557698 иргэний өргөдлийн 98 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, “Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд яам, агентлаг,  аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд  2019 оны 3 дугаар улиралд  иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээг нэгтгэн танилцуулж байна.

2019 оны 3 дугаар улиралд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 569209 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 557698 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 98.0%-ийн үзүүлэлттэй байна.

Мөн 8590 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 3080 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ.

Нийгмийн халамж, цалин хөлс, газрын харилцаа, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлаар гаргасан өргөдөл гомдлын тоо буураагүй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харлцах хэлтсээс мэдээллээ. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-12-03 202.9.46.236

СУИС-ИЙН ЗАХИРАЛ ЭРДЭНЭЦОГТЫН СОНИНТОГОС ГЭДЭГ АВГАЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР БСШУС-ЫН ЯАМ, ЗАСГИЙН ГАЗАРТ УДАА ДАРАА ХАНДСАН. ЯМАР Ч ХАРИУГ ӨНӨӨ БОЛТОЛ ӨГӨӨГҮЙ. ЭНЭ ЭМЭЭ АЖЛААС ХАЛАГДАХ ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛТЭЙ. ЭНЭ ХҮН АЖЛАА ХИЙСЭЭР, БУСДЫГ ХОРЛОСООР ЯВНА.

Avatar

НАСАНД ХҮРСЭН БҮХ ХҮНИЙ ТООТОЙ БАРАГ ТЭНЦҮҮ ЮМ БИШ ҮҮ!!!!!! 2019-12-03 202.21.100.210

…2019 оны 3 дугаар улиралд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 569209 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 557698 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 98.0%-ийн үзүүлэлттэй байна… ЭНЭ ЗАСАГ, ТӨРД БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙГАА ЮМ УУ???

Avatar

Зочин 2019-12-03 124.158.113.3

orgodol gomdol bichig tsaas shideltsej suudag eh oron ch gj bh gj dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж