Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-2015” үзэсгэлэн, худалдаа өнөөдөр Чингисийн талбайд нээгдлээ. Үзэсгэлэн яармаг маргааш үргэжилнэ. Харин есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 5-ны өдрүүдэд “Мишээл Экспо” худалдааны төвд эл үзэсгэлэн худалдаа гарах аж: УИХ-ын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ.
Т.СОЛОНГО