Фото: Brennan Linsley / AP
Volkswagen маркийн машины программ хангамжийн төхөөрөмж нь зөрчилтэй таван сая машин байгаа гэж Европын томоохон автын үйлдвэрлэгчийн шинэ удирдагч Маттиас Мюллер мэдэгдлээ.
Янз бүрийн хугацаанд үйлдвэрлэгдсэн янз бүрийн загварт нь дээрх зөрчил байгаа ажээ. Golf маркийн машинуудын зургадугаар үеийн загваруудад хорт утааны хаягдлыг бууруулах төхөөрөмжүүдийг тавьсан байгаа. Мөн долоо дахь үеийн Passat, нэгдүгээр үеийн Tiguan загварууд ч энэ төхөөрөмжөөр тоноглогджээ. Одоо автын концерн асуудлыг шийдэхээр ажиллаж байна.
АНУ-ын засаг захиргаа 2009-2015 онуудад үйлдвэрлэгдсэн 500 мянган машиныг эргүүлэн татахыг концернд үүрэгдсэн юм. Эдгээр машинуудын шалгалтаар агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмжийн зөрчил илэрч тэр мэдээлэл нь есдүгээр сарын 21-нд тараагдсан байв.
Volkswagen өөрийн үйлдлээр агаарын бохирдлын эсрэг АНУ-ын хуулийн хоёр заалтыг зөрчсөн учир 18 тэрбум долларын торгуул төлөх магадлалтай болжээ. Шалгалтаар зөрчилтэй загваруудын жагсаалтад Audi A3, Volkswagen Jetta, Beetle, Golf, Passat машинууд орж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР