Монгол залуу Австралид хүний амь аварчээ

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Монгол залуу Австралид хүний амь аварчээ

Монгол залуу Австралид хүний амь аварчээ

НЭМЭЛТ: Энэ талаар Т.Чингэстэй интернэтээр холбогдож тодруулахад “Намайг Төмөрхуягийн Чингэс гэдэг. Австрали улсад IT-гийн чиглэлээр магистр хамгаалж байгаа. Австралийн Мельбурн хотноо хоёр дахь жилдээ амьдарч байна. Би Эрдэнэт хотод төрж өссөн. Энэ үйл явдал болоод удаагүй. Хэрэг явдал болсны дараа цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авсан. Тэгээд надтай долоо хоногийн дараа талархлын үгтэй и-мэйл ирүүлсэн байсан. Миний эр зориг, хүн чанарыг үнэлэн Австралийн Засгийн газраас шагнах и-мэйл хүлээн авсан. Гэхдээ яг хэзээ шагнал гардуулахыг хэлж мэдэхгүй байна. Тун удахгүй дахин холбогдоно гэсэн” гэв.


Австралийн Күийнсланд мужийн Кайрнс хэмээх жижиг хотод байрлах "Pасific" нэртэй зочид буудалд нэгэн эмэгтэй долоон давхрын тагтнаас үсрэх гэж байхад нь Монгол залуу амийг нь аварчээ.

Тодруулбал, Австралийн Мельбурн хотноо мэдээлэл технологийн чиглэлээр магистраар сурч буй Т.Чингэс нь аялах зорилгоор тус зочид буудалд байрласан байсан бөгөөд үйл явдал арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 16.00-17.00 цагийн орчимд болжээ. Т.Чингэсийг өрөөндөө орж ирээд амрах гэж байхад гэнэт хүчтэй юм унах чимээ дуулджээ. Тэрбээр тагт руугаа гарч харахад долоон давхарын тагтны гадна талд гараад зогссон үсэрхэд бэлэн хүн харагдсан байна. Тэрбээр таван давхарт байрлаж байсан учир цаг алдалгүй амийг нь аврахаар тагтаар дамжин гарнаас нь барьж амжсан гэнэ.

Амиа хорлохыг завдсан эмэгтэй 26 настай хар тамхинаас хамааралтай болсон тул ийм үйлдэл хийжээ. Болсон үйл явдлын талаар Монгол залуу өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ "Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй. Хар тамхи гэдэг зүйлээс хол байгаарай. Битгий хайртай нэгнээ нулимсанд автуулаарай!. Долоон давхраас үсрэх гэж байсан охиныг аварч чадлаа” гэжээ.

Одоогоор эмэгтэйн биеийн байдал сайн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Харин эмэгтэйн амийг аварсан Т.Чингэсийн эр зориг хүн чанарыг үнэлэн Австралийн Засгийн газраас эр зоригийн одонгоор шагнахаа мэдэгджээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
90
ЗөвЗөв
19
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж