Авто спортын хамгийн том тэмцээнүүдийн нэг Formula-1-ийн энэ жилийн дэлхийн “Гран-При”-ийн сүүлийн зогсоол Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 01-н хүртэл зохион байгуулагдаж, өдгөө 34 настай Мерседес багийн Их Британи нисгэгч Льюис Хэмилтон түрүүлж, энэ жилийн Formula-1 тэмцээний нийт 21 уралдаанаас 11-дэх түрүүгээ хүртлээ.
Ингэснээр тэрбээр сүүлийн гурван жил дараалж, нийт зургаа дах удаагаа Formula-1 тэмцээнд түрүүлж, алдарт Михаил Шумахерын долоо түрүүлсэн амжилтын ард бичигдэж эхэллээ. Түүнээс гадна Мерседес багийн инженерүүдийн зохион бүтээсэн хурдан хөлгийг давж гарах төмөр хөлөг сүүлийн зургаан жил Formula-1 тэмцээнд байсангүй. Харин удаах байранд өмнөх Бразилын Гран-Пригийн ялагч Рэд Булл багийн нисгэгч Голланд залуу Макс Верстаппен удаалжээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ