AirPod технологийн дэвшлийг үгүйсгэсэн AirPod зүүлт

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

AirPod технологийн дэвшлийг үгүйсгэсэн AirPod зүүлт

AirPod технологийн дэвшлийг үгүйсгэсэн AirPod зүүлт

160 ам.доллараар цоо шинэхэн Airpod авлаа гэж бодъё. Хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг хоёр чихэндээ мэдрээд үнэхээр гайхалтай. Гэнэт "Хэрвээ би гүйж байгаад, эсвэл хурдан хөдлөөд хайран үнэтэй чихэвчээ унагаад алдчихвал яана" гэсэн айдас таныг эзэмдээд авж магадгүй. Тэгвэл санаа зоволтгүй дахиад 65 ам.доллар төлөөд л та үнэтэй чихэвчээ унахаас сэргийлсэн AirPod зүүлт авч болно. Гэхдээ ингэснээр таны дэвшилтэт чихэвч дөнгөж саяхан танд гологдсон энгийн чихэвчнээс ямар ч ялгаагүй болно.

Энэхүү 65 ам.долларын үнэтэй шинэ бүтээгдэхүүний нэг үзүүр таны нэг AirPod-ны сүүл хэсэгтэй залгагдаж, шилэн хүзүүгээр тань тойрон таны нөгөө AirPod-той холбогдно. Ингэснээр таны үнэтэй чихэвч унаж алга болохоос сэргийлж байгаа юм. Мөн дээрх бүтээгдэхүүн хоёр үзүүртэй соронзтой учир та чихэвчээ зүүгээгүй үед таны чихэвч хүзүүнээс чинь уналгүй зүүгдээд явж байх боломжтой.

Ийнхүү хүн төрөлхтөн хамгийн сүүлийн үеийн дэвшлээ шуудхан үгүйсгэчхэж байгаагаас харахад чихэвчний хувьд технологийн дэвшил "Үүнээс цааш газар үгүй" бололтой.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж