"Хань минь аавынхаа ерөөлөөр Чингис хааны одонг бүтээсэн" | News.MN

"Хань минь аавынхаа ерөөлөөр Чингис хааны одонг бүтээсэн"

"Хань минь аавынхаа ерөөлөөр Чингис хааны одонг бүтээсэн"

"Хань минь аавынхаа ерөөлөөр Чингис хааны одонг бүтээсэн"

Монголын орчин үеийн калиграфийн урлагийн их мастер, уран зураач Д.Баттөмөр агсны гэргий Б.Баярцэцэгтэй ярилцлаа. Түүний ханийг Монгол төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон болон Монгол Улсын төрийн хар сүлдийн эх загвар гаргаж, Их тэнгэрийн гүүрийн "Хаан хаалга" монументаль бүтээлийг хийсэн гэдгээр нь хүмүүс илүү мэдэх биз.

Жил бүрийн Монгол бахархлын өдөр Чингис хааны тэргүүн дээд одонгоор хэн энгэрээ мялаах вэ хэмээн гэр бүлээрээ анхаарал хандуулж, уран бүтээлч ханиараа бахархдаг тухайгаа ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


Энэ жилийн Монгол бахархлын өдрөөр “The Hu хамтлаг Чингис хааны одонгоор энгэрээ мялаалаа. Таны хувьд ханийнхаа бүтээсэн одонд анх удаа учиг зангидаж өгсөн гэж дууллаа?

-Ханийн минь шавь калиграфийн их мастер Т.Жамъяансүрэн “Та хоёрын бүтээлийг нэг дор байрлуулья” гээд анх энэ саналыг надад тавьсан юм. Тэгээд Т.Жамьянсүрэн калиграфийг нь бичиж, би зүү ороож хатгасан. Талийгаачийг маань хүндэлж буй сэтгэлээ илэрхийлж, байнга дурсан санах үүднээс надад ийм санал тавьсан юм болов уу.

Би өмнө нь ханийнхаа калиграфиар бичиж байсан ганц нэг бүтээлийг хатгаж байсан л даа. Жишээлбэл, “Үлэмжийн чанар” бүтээл нь байна. Хань маань юмыг их хурдан сэтгэдэг болохоор анх зүү ороох хатгамлыг калиграфитай хослуулах санааг гаргаж байсан юм.

-Жил бүрийн Монгол бахархлын өдөр гэр бүлийнх нь хувьд ханиараа, хүүгээрээ, ааваар бахархах бахархлын өдөр тохиодог байх?

-Ханийгаа өдөр болгон бодож, дурсан санадаг. Гэхдээ жил бүрийн Монгол бахарлын өдөр Чингис хааны одонг гардуулах мэдээллийг сонсохоор л хайрт ханиа илүү бодон бахархаж суудаг. Гэр бүлийнхэн, найз нөхөд маань ч түүнийгээ дурсана. Үнэхээр сайхан санагддаг. Мөн бахархахын зэрэгцээ “Амьд сэрүүн байсан бол илүү ихийг хийж бүтээх байсан даа” гэж боддог. Хань маань монголын түүхийн их мэдлэгтэй, эх оронч үзэлтэй хүн байсан.

-Хань нь Чингис хааны тэргүүн дээд одонг бүтээх болсон тухай дурсамжаас хуваалцахгүй юу?

-Хань маань өмнө нь Богд хааны үед шагнадаг байсан Эрдэнийн очир одонг сэргээн, эх загварыг нь гаргаж байсан юм билээ. Тэр үед надад ярихдаа “Манай аав намайг чи зураач болно. Гэхдээ миний хүү төрийн одон хийдэг мундаг зураач болоорой” гэж ерөөж, надад бийр бэлэглэж байсан. Хүн хүсэл мөрөөдлөө үргэлж бодож явбал хэзээ нэгэн цагт биелдэг юм байна” гэж хэлж байсан.

Тухайн үед Эрдэнийн очир одонг хийхээ больсон учраас Чингис хааны тэргүүн одонг бүтээх шалгаруулалтад оролцсон. Шалгаруулалтад Монголын урчуудын эвлэлийн хорооны бүхий л нэртэй зураач нар оролцож, хэдэн бүтээл шалгарч үлдсээр ханийн минь бүтээл шилдгээр шалгарсан. Төмөрөө маань өөрийнх нь бүтээл шалгарсныг сонсоод “Аавын минь хэлсэн ерөөл биеллээ” гэж ихэд баярлан билэгшээж байсан сан. Өөрөө Монголынхоо түүхээ маш сайн мэддэг болохоор монголын бүхий л бэлгэдлийг Чингис хаан төрийн тэргүүн одондоо шингээж өгсөн байдаг.

-Жишээлбэл, ямар бэлгэдлийг төрийн дээд одонд шингээж өгсөн бэ?

-Алунгоо эхийн эвт таван сумны бат бэхийн бэлгэдэл, дөрвөн зүг найман зовхистод мандан бадрахын цацраг, Өндөр гэгээний соёмбо, төгсөшгүй нь бэлгэдэл өлзий хээ, цагаан сүлд гээд бүхий л бэлгэдлийг дүрслэн шингээснээрээ онцлог.

Өөрөө маш олон санааг гаргаж, Чингис хааны хөргийг цагаан алтаар хийнэ. Тэрийг тойроод гүн хар хөх өнгийн паалан байна гээд л тэр одон нь нүдэнд харагдтал ярина. Өмнө нь одонгийн загвар хийж байсан болохоор одон хийх технологи ажиллагааг маш сайн судалсан. Тэр хэсэгт шигтгээ байрлуулж, нарны гэрэлд тэгж гялалзана гээд нүдэндээ төсөөлж маш баяртайгаар бүтээсэн дээ.

-Чингис хаан одон анхны эзэндээ очих мөчийн тухай яриач?

-Ерөнхийдөө хань маань жил гаруй бодож, Чингис хаан одонгийнхоо эх загварыг нь гаргасан. Чингис хаан одонг хамгийн анх ерөнхийлөгч асан П.Очирбат гуайд гардуулахад хань маань “Миний хийсэн бүтээл анхны эзэндээ очлоо” гэж маш их баярласан хэдий ч өөрийнх нь санаагаар төгс гарч чадсангүй дээ гэж ярьж байсан.

Ер нь их хүүхэд шиг онгироо, онгодтой хүн байсан. Юм хийхээрээ тэндээ их баярладаг. Жаахан таагүй юм тохиолдвол хурдан сэтгэлээр унаж, тэрэндээ шанална.

-Анх ханьтайгаа хэрхэн танилцаж байсан тухайгаа яриач?

-Манайх Гандангийн айл л даа. Нэг өдөр ангийнхантайгаа зугаалганд явах гээд Гандангийн чанх урд талд Өндөр гэгээний хөшөөний суурь байдаг шүү дээ. Тэр одоо болтол баригдахгүй л байна. Тэнд найзуудаа хүлээгээд зогсож байсан чинь намайг нэг хүн энд тэндээс хараад л байна гэж найз охид маань хэлсэн. Тэгээд анзаараад хартал манай хүн шууд хүрч ирээд надтай танилцаж,  утасны дугаарыг минь авсан юм.

Тухайн үед Далай багш Монголд ирнэ гээд хань маань тэр хавьд ажлаар явж байгаад намайг олж харсан гэж ярьдаг.

-Таныг их уран эмэгтэй гэж сонссон. Одоо ямар ажил хийдгийг нь сонирхож болох уу?        

-Анх хань минь намайг зүү ороох урлагт сургасан хүн л дээ. Уран цагаан мундаг уран хүнд намайг шавь болгосон. Төмөрөө маань “Зүү ороох урлаг ирээдүйд хэрэгтэй сайхан урлаг” гээд суралцуулж байсан. Одоо би “Ауруг” гэж урлантай. Хувиараа зүү ороож юм оёно. Бас төрийн дээд арга хэмжээ, олны танил хүмүүсийн бүтээлийг урлаж байсан.

-Харамсалтай нь хань нь дэндүү эрт хорвоог орхиж, монголын урлагт том гарз тохиожээ. Хань нь амьдралынхаа сүүлийн мөчид ямар бүтээл дээр төвлөрч байв?

-Миний хань элэгний хатуурлаар хорвоог орхисон. Тэрээр амьдралынхаа сүүлийн мөчүүдэд Хүннү гүрний тухай монументаль бүтээлд төвлөрч ажиллаж байсан. Мөн калиграфи үсэгнүүд 10 гаруй тэгийг өөрөө зохиож, баяжуулсан. Тэрийгээ өөрийнхөө шавьтайгаа хамтран компьютерын фонд болгосон. Одоогоор орчин үеийн монголын каллиграфийн урлагийн бүх тэг зохиомжуудын 80 гаруй хувийг зохиогоод байна.

Сүүлд бие нь өвдөөд ирэхээр цаг хугацаа нь давчуу байгааг өөрөө ч мэдэрсэн байх. Их зүйл хийх гэж зорьж, түүндээ их шаналдаг байсан. Мөн өөрөө Монголын орчин үеийн каллиграфичдын холбоог байгуулж, гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Холбооныхоо залуу уран бүтээлчидтэйгээ олон сайхан ажил хийнэ гэж ярьдаг байсан.

-Ханийнх нь уран бүтээлүүд Монголын болон дэлхийн төрийн тэргүүнүүдийн цуглуулагад олон байдаг гэсэн үү?

-Тийм. Үндэсний цуглуулагчдын сан хөмрөгт олон сайхан бүтээл нь хадгалаастай байдаг. Тэрээр Япон, Франц, ХБНГУ, БНХАУ, БНАСАУ, ОХУ, БНСУ, Тайвань зэрэг оронд болсон үзэсгэлэнгүүдэд бүтээлээрээ оролцож байлаа. Мөн түүний минь уран бүтээлүүд Япон улсын Эзэн хаан, Франц улсын Ерөнхийлөгч, АНУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч, XIV Далай лам, Ромын пап лам зэрэг дэлхийн 53 орны хаад ба төрийн тэргүүн, шашин соёлын нэрт зүтгэлтнүүдын ордон өргөөнд монгол бичиг соёлын гайхамшгийг илэрхийлсээр байгаа.

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nar 2019-12-03 150.129.143.111

Unen gj neree oruulsan hvnii oromtsogt……chi hvnii amidraliig meddeg hvn shig ymar ih hutsdag ym be aan olood ochij bgaad chamaas asuunaa

Avatar

Зочин 2019-12-03 202.70.34.89

Маш сайхан сэтгэлтэй, мөрөөдөлтэй, аугаа авъяастай хүн байсан, Эрт буцчихсан даа, Ум мани бад мэ хум.

Avatar

Зочин 2019-12-03 192.82.73.148

turiin deed odon medaliig hen negnii buteel gej yarih n utgagui l yum

Avatar

Баатар 2019-12-03 192.82.67.160

Зочин гээд нэрээ оруулсан мал минь юма мэдэж хуцаач хvн бvтээсийн юм чинь хvний бvтээл гэдийн бга биз дэ яадаг хар мал вэ

Avatar

Unen 2019-12-03 202.21.107.116

Ийм авгай байсан юм уу. Хажуудах ханиа архичин болгочихоод тэр сайхан хүн гудамжны гуйлгачин шиг л явдаг байсан. Өүгд мэднэ ш дэн. Энэ хүнийг ямар хань гэх вэ. Одоо юу хуцаад байгаа юм бэ хань минь ч гэх шиг.

Avatar

... 2019-12-03 64.119.19.20

peeh ger dotor ni orood amidraad uzsen yum shig ymar aimar am bardam sejgiin zuil bichdeg yum be! uuruusuu icheechee!

Avatar

ааза 2019-12-03 150.129.140.163

Гүйээ яах вээ, аятайхан л дамшиг харагдаж байна

Avatar

Зочин 2019-12-03 66.181.181.145

Жинкэн новшийн загвартай одон болжээ

Avatar

Зураач Тод Отгонбаяр 2019-12-03 90.199.90.25

Зураач эрхэм дүү дндүү эрт буцжээ. Их авьяаслаг, хурц хүн байсан. Түүх их мэднэ. Чингэс хааны одонгоор марк хийнэ гэж тохирсон ч надад олдоогүй юм. Хугацаандаа баригдаад би өөрөө зурсан болов. Уг нь мань эр хийсэн бол илүү байхсан. Харамсалтай байна!

Avatar

Ирген 2019-12-03 66.181.161.45

Одоо багабанди гэхэд л OTголос чардаш 70 мянган доллар Авард хэвтэж бн да ямар вэ дэ

Avatar

Зочин 2019-12-03 64.119.17.250

Очирбарын одонг хучингуй болго

Avatar

Ккк 2019-12-03 66.181.161.45

Хулганан хамарт уу

Avatar

аб 2019-12-03 62.232.45.166

Сонин юм аа. Ямар нэг авьяас билэгт, бусдаас илүү онцгой чадвартай, мундаг бүтээлч үлгэр жишээ ямар нэг хүний талаар нийтлэл, ярилцлага зэргийг уншаад эхлэхлээр л дандаа өөд болсон хүний тухай байх юм. 80 гараад, за яахав бүр 70 гараад өнгөрсөн бол яая гэхэв, гэтэл дандаа залуу улс байх юм даа. Тэгээд, бараг бүгд л элэгний асуудлаар явсан байдаг. Бие махбодио хайрлалгүй, өдөр шөнөгүй, цаг наргүй зүтгэснээс л ингэдэг байхдаа. Хайран хүмүүс. Эрүүл л байвал бусад нь дараагийн асуудал шүү дээ.

Avatar

Зочин 2019-12-03 103.212.117.42

Монгол хун амьд нэгнээ хайралдаггуй юмаа ухэхээр нь л худлаа ярдаг гэдгийг мэддэггуй юмуудаа

Avatar

Зочин 2019-12-03 202.126.89.80

Hairan saihan dvv mini chi burhaniii orond yavchihsan yumuu ?
Uhaantai, uran gartai hvv baisiimsan, nad ih tus bolsonson.
Um mani bad me hum.
Hani, vr hvvhdvvded ni and hargal hvsie ee!
Magnai

Avatar

ҮНЭН 2019-12-03 103.80.210.4

ЭНЭ ГОНЧИГДОРЖ ДЭМБЭРЭЛ ОЧИРБАТ ЭДНҮҮС ЯАСАН ГЭЖ АВСЫМ БОЛО. ТҮЙ ЧЁРТ . ГУДАМЖИНД ТААРАЛДВАЛ ЧУЛУУ ШИДЧМЭЭР ХҮМҮҮС. ҮС САХЛАА УРГУУЛААД МОНГОЛЫГ ДУУСГАСАН ХУЛГАЙЧУУД. ЭРЛЭГ ШҮҮГЭЭД ӨГНӨӨ. УДАХГҮЙ ҮХЭХ ГЭЭД ХЭВТЭЖ БАЙХДАА ГЭМЭЭ САЙН БОДООРОЙ

Avatar

ааа 2019-12-03 62.232.45.166

Манай ард түмэн маань зэрлэг, бүдүүлэг, бурангуй ниймгийн орк шиг агсагнан, аархдагаа арай багасган ном илүү уншин мэдлэгээ нэмэгдүүлэхийн сацуу, ажил хөдөлмөртөө аль болох илүү амжилт гаргахыг хичээн улмаар арвин орлого олж, улсдаа ч татвараа төлөөд нэг тийм иргэх хүн шиг амьдрах гэж хичээж баймаар юм аа. Чингисийн одонг авсан хүмүүс бүгд л авах ёстой улсууд учраас л авсан байгаа. Авах ч гэж дээ, Төр мэдээд үнэлээд өгдөг гэдгийг бид мэднэ дээ, эрхбиш.

Avatar

zochin 2019-12-03 77.2.0.145

Ум мани бад ми хум!

Avatar

mongol 2019-12-03 59.153.87.251

Byambasuren guya, Sharav, Namsrai naraas busad ni mongold oligtoi yum hiigeegui, ihenhi mongoliig horolson humuus

Avatar

Зочин 2019-12-03 124.158.124.173

Cайн уран бүтээлч, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч мундаг залуу байсан. Мөн жүдогийн Буядаа багштай МУГТ Мөнхзаяаг анх бэлтгэж байсан даа. Найзыгаа дурсаж явах болноо

Avatar

Зочин 2019-12-03 27.123.214.2

ӨӨ зайлуул бурхан болчихсон юм уу ум мант бад ми хум

Avatar

Зочин 2019-12-03 43.228.131.118

баттулга л нэг нүдээ олсон шагнал өгөх юм даа. өмнөх шагналтнууд нь дандаа төрийг самарсан луйварчид л байна.

Avatar

Зочин 2019-12-03 66.181.170.73

их хаантай нүүр бардам уулзжээ.

Avatar

тэнэг эргүү 2019-12-03 199.249.230.80

Чингис хааны одон гэж байх ч ёсгүй эргүү мал шар шашины юмаар хөгийн юм бүтээчихээд юу хуцаад байна. наад хаан чинь бараг шоронд байгаа юм бишүү

Avatar

Зочин 2019-12-03 202.21.124.131

Чи нэг юм бүтээгээч. Бүтээсэн хүнийг харааж суухаар ккккк. Тэнэг эргүү мээээнь.

Avatar

Orgodol 2019-12-03 192.82.75.155

Авьяаслаг дүү байсан даа. Нянгар гэдэг нохойг их ярьдаг байж бил ээ . Миат ын эмблемийг зурсан. Олон марк зурсан. Ум мани бад ми хум

Avatar

Зочин 2019-12-03 64.119.17.250

Увс ховдынхон нохойнд нингар гэдэг нэр огдог байсан юм

Avatar

Зочин 2019-12-03 64.119.20.178

Агуу сайхан сэтгэлтэй зураач уран бүтээлч байсан Баттөмөр ах минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж