Роналдо Италийн оны шилдэг тоглогч боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Роналдо Италийн оны шилдэг тоглогч боллоо

Роналдо Италийн оны шилдэг тоглогч боллоо

Лионел Месси Парис хотод Баллон Д’иор буюу Алтан бөмбөгийн эзнээр зургаа дах удаагаа тодорч байхад Роналдо Милан хотод даруухан Италийн оны шилдэг хөлбөмбөгчин болжээ. Италийн хөлбөмбөгийн тоглогчдын холбооноос жил болгон шалгаруулдаг оны шилдэг хөлбөмбөгчин шагналыг энэ удаа Ювентус клубын од Кристиано Роналдо анх удаагаа хүртлээ. Энэ жил 34 настай Португаль эр өнгөрсөн улиралд Ювентус клубын төлөө хүчин зүтгэхдээ бүх тэмцээнийг оролцуулан 28 гоол оруулан багаараа Сериа-А лигийн аваргын цомыг найм дараалан хүртсэн билээ. Тус шагналын эзнийг хөлбөмбөгчид, дасгалжуулагчид, шүүгчид болон сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай аж. Мөн тэрбээр “Баллон Д’иор”-ын санал асуулгад Лионел Месси болон Виржил Ван Дик нарын араас гуравдугаар байранд оржээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж