2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 9 хувьцаат компанийн нийт 8,257 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
Монголын хөрөнгийн бирж 2015 оны 9 дүгээр сарын 21-нээс 25-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,058,689,242.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 2,011,737,848.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Хувьцааны арилжаа:
Нийт 38 компанийн 51,484.00 ширхэг хувьцааг 58,689,242.00 төгрөгөөр арилжсан.
ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ҮНЭТ ЦААС
№ |
| Үнэт цаасны нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ |
1 | BDSC | БИ ДИ СЕК ХК | 15,294,260 |
2 | APU | АПУ ХК | 10,962,260 |
3 | MMX | МАХИМПЕКС ХК | 5,248,610 |
4 | TCK | ТАЛХ ЧИХЭР ХК | 4,822,500 |
5 | SUU | СҮҮ ХК | 4,794,000 |
ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД
№ |
| ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ |
1 | BDSC | БиДиСек ҮЦК ХК | 65,489,065 |
2 | GNDX | Гендекс ҮЦК ХХК | 10,704,250 |
3 | ARGB | Аргай бэст ҮЦК ХХК | 6,738,920 |
4 | GAUL | Гаүли ҮЦК ХХК | 5,239,670 |
5 | MSDQ | Масдак ҮЦК ХХК | 4,749,928 |
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100,000 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 10,000,000,000.00 төгрөгөөр арилжлаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД
№ |
| ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ |
1 | MSEC | Монсек ҮЦК ХХК | 4,404,700,000 |
2 | TNGR | Тэнгэр капитал ҮЦК ХХК | 3,274,600,000 |
3 | STIN | Стандарт инвестмент ҮЦК ХХК | 1,444,900,000 |
4 | ARGB | Аргай бэст ҮЦК ХХК | 825,000,000 |
5 | BDSC | БиДиСек ҮЦК ХК | 220,600,000 |
2015 оны 9 дүгээр сарын 25-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,312,606,087,637.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.83% өссөн ба MSE ALL индекс 964.58 нэгж болж 0.95%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ