ЦЕГ: Хүннүгийн үеийн булшийг тоносон этгээдүүдийг илрүүлжээ | News.MN

ЦЕГ: Хүннүгийн үеийн булшийг тоносон этгээдүүдийг илрүүлжээ

ЦЕГ: Хүннүгийн үеийн булшийг тоносон этгээдүүдийг илрүүлжээ

ЦЕГ: Хүннүгийн үеийн булшийг тоносон этгээдүүдийг илрүүлжээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн үеийн булш ухагдаж, гэмт этгээдүүд нь булшнаас авсан эд зүйлээ зарах гэж байна гэх мэдээллийг Дорноговь аймгийн цагдаагийн газар хүлээн авч арваннэгдүгээр сарын 3-наас  Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийнхэн шалгаж эхэлжээ.

Хэргийн газар түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй эртний барилга архитектурын, археологийн төрлөөр бүртгэгдсэн байна.

Уг хэргийг Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат “З”, “Г” нар нь 2019 оны тавдугаар сарын 20-ны орчимд тус аймгийн Хатанбулаг сумын нутагт металл хайгч багаж ашиглаж эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг зэвэрсэн байдалтай гуулин эд зүйлсийг газрын хөрснөөс ухаж гарган улмаар худалдах зорилгоор хадгалсан байна. Сэжигтэн “З”-г Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.

Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрт нь үзлэг хийж эд мөрийн баримтаар эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйлсийг хураан авсан.

Мөн хураагдсан эд зүйлийг Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд: Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болохыг тогтоогдсон. Эдгээр зүйлсийн үнэлгээг тоон утгаар илэрхийлэх боломжгүй, соёлын хосгүй үнэт зүйлсийн ангилалд багтах эд зүйл болох нь тогтоогдсон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.

 

Э.АРИУН 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-03 202.9.40.71

Буруу зүйл хийсэн шуналтай

Avatar

Билэг 2019-12-03 66.181.183.189

ХҮН БОЛГОН ХИЙДЭГ АЖИЛ БИШЭЭ. ОЛООД УХСАН БАЙНА:яАДАГ ЮМ.

Avatar

Зочин 2019-12-03 103.14.38.134

Шоронд л суудаг юм даа

Avatar

Irgen 2019-12-03 203.91.116.138

Gadniihan gazar shoroog ni uhaad tonoj bhad yum dugarahgui murtluu.
Uursdiinhuu hucheer gazaraas oldvor olson etgeeduudiig huurliin neriin dor barivchilj yumiin huraaj avch bh ch gj dee…
Yaduudaa deerelhuu yum daa!!!

Avatar

Зочин 2019-12-03 202.21.100.210

ХҮННҮГИЙН ҮЕИЙН БУЛШИНД ХАДАГ БАЙХ УУ?

Avatar

Zochin 2019-12-03 192.82.70.230

Turuus hulgai hiideg hulgaichuudiig daichlan barivchilaachee tsagdaa naraa…

Avatar

Эрдэнэ 2019-12-03 66.181.183.189

Ийм зүйл олж чадаж байгаа нь бас ч гэж хоосонгүй л хүмүүс байна даа. Ямар хулгай хийж авилга авсан биш. юун сүртэй юм. Дайчлан баривчлөв ч гэх шиг.

Avatar

Зочин 2019-12-03 202.131.227.178

цаазаар авууштай этгээдүүд. чамайг ч бас цаазлан сөнөөхөд буруутахгүй этгээд байна

Avatar

Zochin 2019-12-03 5.37.131.216

KKK ooroo uhaj Zardag garuu te? Hosgui unet zuil gesen bn hooson tolgootoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж