Есдүгээр сарын 25: Өдрийн гол үйл явдал

Хуучирсан мэдээ: 2015.09.25-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 25: Өдрийн гол үйл явдал

Даяарчлалын хөгжлийн саммит эхэллээ

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70-р чуулган Нью-Йорк хотноо энэ сарын 25-27-ны өдрүүдэд болно. Дээд хэмжээний уулзалтад 160 гаруй улс Төр, засгийн тэргүүн, 30 гаруй улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцох бөгөөд хэлэлцэх асуудлын хамгийн чухал нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжил” хөтөлбөрийг батлах явдал юм. 

© Flickr/ Utenriksdepartementet UD

 

Даяарчлалын хөгжлийн асуудлыг чухалчлах саммит өнөөдөр эхэлж байна. Дэлхий нийт “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийг гурван жил хэлэлцсэн бөгөөд үүнд 2030 он хүртэлх хөгжлийн чиглэлийг тодорхойлжээ. Тодруулбал, наймдугаар сарын эхээр даяарчлалын хөгжлийн  төслийг НҮБ-ын гишүүн орнууд нь дэмжиж, есдүгээр сарын 1-нд  төслийн эцсийн дэгийг НҮБ-ын  Ерөнхий ассамблей  хүлээж авсан юм. Ядуурал, өлсгөлөнг арилгах нь дэлхийн улс орнуудын дараагийн 15 жилийн  гол зорилт байх болно. Уг баримтад 2030 он хүртэл биелүүлэх ёстой 17 үүргийг тодорхой заажээ.

Энэ шинэ хөтөлбөр нь “Мянган жилийн хөгжлийн зорилтууд” хэмээх 2015 он хүртэлх хэрэгжүүлсэн найман үндсэн чиглэл бүхий хөтөлбөрийг залгамжлах юм.

 


 

Цагаан ордон Путин, Обама нарын уулзалтын товыг зарлав

 

Владимир Путин (зүүнээс), Барак Обама. Фото: Дмитрий Азаров / "Коммерсантъ»

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Нью-Йорк хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй даваа гаригт уулзахаар болсон тухай Цагаан ордны мэдээнд тулгуурлан Reuters агентлаг мэдээлжээ. Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захирал Селеста Валландерагийн хэлснээр  Обамагийн уулзалтын гол зорилго нь "Оросууд Сири дэх цэргийн хүчнээ нэмэгдүүлснээр “Исламын улс” бүлэглэлийн эсрэг зогсох төлөвлөгөөтэй эсэх, мөн Минскийн гэрээний биелэлт, жилийн эцэс хүртэл Украины зүүн хязгаарт  цэргийн нөлөө үзүүлэхээ зогсоохыг Путинээс шаардах" зэргийг ярилцахад чиглэгдэх бололтой.

 

Хоёр лидер 2014 оны арваннэгдүгээр сард хамгийн сүүлд уулзжээ. Тэд Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хуралдааны үеэр хэсэгхэн хугацаанд ярилцсан нь тэр юм.

 


 

ОХУ жил бүр төсвөө төлөвлөнө

 

ОХУ нэг жилээр төсвөө төсөвлөх хэлбэрт шилжих гэж байна. Өнөөдөр Төрийн дум энэ тухай хуулийн төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлгийг явуулснаар батлах нь нэгэнт тодорхой болжээ. Нефтийн зах зээлийн үнэ тогтворгүй байдал өмнөх жишгийн адил гурван жилийн хугацаатай төлөвлөлт хийх боломжгүй болгосон учраас тус улс төсвийн хуучин журмаасаа түр татгалзахаар шийдсэн байна.

 

"Arbat Capital" банкны  гүйцэтгэх захирал Алексей Голубович энэ талаар ярихдаа “Түүхий эдийн хямрал ирэх жилийн дунд үе хүртэл үргэлжлэх магадлал өндөр учир нефтийн үнийн гурван жилийн дундажаар хийж байсан төсвийн төсөл биелэгдэх боломжгүй болж байна. Тиймээс Сангийн яам төсөв төлөлтийн практикаа өөрчиллөө" хэмээжээ.

 


 

"ВЕСТА" загварын үйлдвэрлэлийг эхлүүллээ

 

Өнөөдрөөс эхлэн  Ижевск хотын "АвтоВАЗ" үйлдвэрийн дамжлагадаа "Лада Приора" загварыг "Лада Веста" гэх шинэ загвараар сольж байна. Мөн өнөөдрөөс уг машины  захиалгыг авч эхэлжээ. Урьдчилсан тооцоолсноор "Веста"  суурь угсралтын зардал нь 500 мянган руль байх аж. Жилийн эцэс хүртэл 5-6 мянган седан угсрах бөгөөд удахгүй хэтчбек, универсал бүхээгтэй хувилбарууд гарч ирэх ажээ. "АвтоВАЗ"-ын мэдээлснээр угсралтын эд ангийн  70 хувийг Оросын нийлүүлэгчид нийлүүлэх ажээ.

 


 

Обама Си Жиньпинийг хүлээж авна

 

АНУ-д долоо хоногийн хугацаатай албан ёсны айлчлал хийж буй Хятадын  лидер Си Жиньпин өнөөдөр  Барак Обамагийн албан ёсны үдийн зоогт  уригдсан байгаа.

“Лидерүүдийн уулзалтын үеэр зөрүүтэй бүх асуудлаа  бүтээлчээр шийдэх чухал алхам хийгдэнэ” гэж ажиглагчид үзэж байгаа бөгөөд юанийн асуудал маргааны гол бай болно гэж бичжээ.  АНУ эртнээс  үндэсний валютын хяналтаа зогсоохыг Хятадаас шаардаж байгаа.  Хятад зах зээлд шилжиж байгаа механизм нь өөрийн гэсэн онцлогтой. Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ сүүлийн 20 жилд байгаагүйгээр  мөнгөний ханшаа алдсан ба ханшаа тогтвортой барихыг эрмэлзэн, 94 тэрбум доллар зарцуулаад байгаа гэнэ.

 


 

Каталонид сонгуулийн өмнөх  цуглаан болно

 

Өнөөдөр Испанийн Каталонид тус бүсийг Испаниас тусгаарлах референдум болсон ням гаригийн өмнөх  сонгуулийн төгсгөлийн цуглаан  болно.

Тусгаарлагчид Испаниас эдийн засгийн хувьд тусгаарлахыг хүсч байгаа юм. Каталони муж Испанийн ДНБ-ий 19 хувийг, татварын тавны нэгийг, Испанийн экспортын дөрөвний нэгийг  бүрдүүлж, улсын зардлын дөнгөж 11 хувийг авдаг.  

Испанийн төв банкны тэргүүн хэрэв бүс нутаг тусгаарлавал түүнийг евро бүсээс гаргаж, банкны хөрөнгөө ашиглуулахгүй хэмээж буй. Мөн автономийн бусад бүсүүдэд нийлүүлдэг барааны 80 хувийг нь хоригт хамруулна гэжээ. Өөрийн төсөвтэй болох төр засагтай хийсэн хэлэлцээ нь Каталонид давуу байдал авчраагүй билээ. Каталонийн ерөнхийлөгч Артур Мас энэ талаар “Би татварын гэрээнд гурван жилийн өмнө “за” гэж хэлэхэд бэлэн байлаа. Гэтэл Мадридын Засгийн газар бүх хэлэлцээг боогдуулсан. Одоо бид өөрийгөө тодорхойлох, тусгаар тогтнохын төлөө санал өгөх ёстой. Үүнийг бид есдүгээр сарын 27-нд хийх гэж байна” гэжээ.

 


 

"Эппл"

 

Apple өөрийн шинэ смартфоны худалдааны эхний давалгааг эхлүүлжээ.

3D Touch технологитой iPhone 6S ба 6S Plus төхөөрөмжүүдийг өнөөдрөөс АНУ, Их Британи, Хятад зэрэг есөн оронд худалдах болно. 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж