СЗХ ББСБ-уудын холбоотой хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

СЗХ ББСБ-уудын холбоотой хамтран ажиллана

СЗХ ББСБ-уудын холбоотой хамтран ажиллана

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч З.Алтанзул, гүйцэтгэх захирал Ж.Алтангэрэл болон удирдах зөвлөлийн зарим гишүүнийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар үеэр Хорооны дарга Д.Баярсайхан, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тус холбоотой хамтран ажиллаж Монгол улсыг саарал жагсаалтаас яаралтай гаргах талаар салбарын хувьд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, мөн хоёр байгууллагын хооронд 2014 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн баталж, уулзалтуудыг тогтмол зохион байгуулж ажиллах нь ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

ББСБ-уудын холбооны ерөнхийлөгч З.Алтанзул, 250 гаруй ББСБ-ыг гишүүнчлэлдээ нэгтгэсэн тус холбоо нь финтек, ёс зүйн зэрэг хэд хэдэн хороо байгуулан ажилладаг, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр онлайн сургалтуудыг салбарын ажилтнуудад зохион байгуулж байгаа талаараа дурдаж, цаашид салбарын хууль эрх зүйн орчин болон гишүүн байгууллагуудаа чадавхжуулах тал дээр Хороотой хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЭХ СУРВАЛЖ: FRC.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж