Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлаагүй

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлаагүй

Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлаагүй

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай мэдээллийг Авлигатай тэмцэх газар/АТГ/өгсөн ч нотлогдсонгүй. Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Монгол Улсын иргэдийн дунд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн нэр байхгүй байгаа юм.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан АТГ хэрэг үүсгэсэн бөгөөд өдгөө прокурорын шатанд хянагдаж буй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тухайд мөрдөн байцаалтын шатанд хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр болж энэ хүсэлтээ шүүхэд гарган улмаар АТГ-д мэдүүлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар Интерполоор Монгол улсаас Б.Энхмаа болон Ц.Гансүх гэсэн хоёр хүн эрэн сурвалжлагдаж байгаа ажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж