Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал З.Мэндсайхан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ.
Тэрбээр ажлаас гарсан шалтгаанаа “Эрүүл мэндийн бодлого алдагдсан тул ажиллах боломж алга” гэдгээр тайлбарласан бол үүнийг “Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үгүйсгэж, “Тус эмнэлэгт явуулсан шалгалтаар зөрчил илэрсэн болохоор ийм үйлдэл гаргалаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
Тэгвэл одоогоор тус эмнэлгийн даргын түр орлогчоор Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Оргилыг томилон, ажилуулуулж байгаа аж.
Г.ТУУЛ