Оросын хүүхдийн зохиолч Сергей Михалковт зориулсан вагон Москвагийн метронд арванхоёрдугаар сарын 1-нээс явж эхэллээ. Михалковын вагон Кольцевая шугамд явна хэмээн Москвагийн метроны Хэвлэлийн алба мэдээллээ.
Вагоныг Михалковын алдартай зохиолуудын өгүүлэмжээр зурж, чимэглэжээ.
Вагонуудыг тодорхой сэдвээр чигмэглэх санаачилгыг ОХУ-ын Соёлын сан Москва хотын метротой хамтран хийж байгаа бөгөөд энэ удаагийнх нь 15 дахь сэдвийн вагон болж байгаа юм.
"Хүүхдийн зохиолч Сергей Михалковын амьдрал, уран бүтээлийг таниулсан энэ цуваа Кольцевая шугамаар үйлчилнэ. Бараг гурван сая орчим зорчигч зохиолчийн гайхалтай ертөнцтэй танилцана гэсэн үг” хэмээн Москвагийн метроны Хэрэглэгчидтэй харилцах асуудал хариуцсан захирал Юлия Темникова хэллээ.
Эх сурвалж:РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ