Гэртээ оройтож ирээд яндангаараа орох гэж байгаад гацжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

Гэртээ оройтож ирээд яндангаараа орох гэж байгаад гацжээ

Гэртээ оройтож ирээд яндангаараа орох гэж байгаад гацжээ

Талархлын баярын өмнөх шөнө 17 настай охин найзтайгаа гадуур зугаалаад гэртээ оройтож харьжээ. Түүнийг гэртээ хэтэрхий оройтож ирэхэд хаалга нь цоожтой байсан бөгөөд хэрвээ тогшвол эцэг эхдээ зэмлүүлнэ хэмээн эмээсэндээ нэгэн "суут" арга сэджээ. Тэрбээр гэрийнхээ дээвэр рүү авирч, яндангаараа дамжиж, гэртээ сэмхэн орохоор шийдсэн байна. Гэвч бүх зүйл санаснаар болсонгүй. "Суут" охин арай л их идчихсэн бололтой, яндангийнхаа голд очоод гацчихжээ.

Азаар хэн ч бэртээгүй бөгөөд гал сөнөөгчид шуурхай ажиллан охиныг эсэн мэнд аварсан байна.

Охины найз Ясмин "Тэр хаалга цоожтой байгааг мэдээд шууд л яндангаар орохоор шийдсэн. Түүнийхээр бол байшинд орох өөр ямар ч арга байхгүй гэсэн. Бид юу болохыг төсөөлөө ч үгүй. Найз маань яндан руу ороод удалгүй орилж эхэлсэн. Тэр 911 дууд, би амьсгалж чадахгүй байна хэмээж байлаа" хэмээн телевизэд ярилцлага өгчээ.

Гал сөнөөгчид иртэл охин гацсан байрандаа 90 минутын турш хүлээсэн ба түүнийг гаргаж авахад нийт 40 минут зарцуулжээ.

17 настай охин азаар бэртэж гэмтээгүй бөгөөд аврагдсаныхаа дараа өөрийнхөө тэнэгийг гайхан инээжээ. Харин эцэг эх нь үүнийг огтхон ч хөгжилтэй гэж бодоогүй гэнэ. Ясмины хэлснээр бол охины эцэг эх үнэхээр их уурлажээ.

 

Б.АМАРБАЯСГАЛАН 

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
109
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж