Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл хийхээр болжээ.
Энэ тухай албан бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-д хүргүүлж, холбогдох мэдээллийг хавсаргасан байна.
УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 1-нд нээнэ. Энэ өдөр ирэх пүрэв гаригт таарч байгаа юм. Маргааш өдөр нь буюу баасан гаригт Засгийн газрын цагтай. Энэ үеэр Ерөнхий сайд дээрх мэдээллийг хийх бололтой.
Урьдчилан ирүүлсэн мэдээллээр бол есдүгээр сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалт 21.2 хувьтай үргэлжилж байгаа ажээ.
Г.ХОРОЛ