Монгол Улсын иргэн болоод удаагүй байгаа Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Моллаей Саеидэд сүмо бөхийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Давгадорж гурван өрөө байр хувийн зүгээсээ бэлэглэж буйгаа сошиал хуудсаанараа дамжуулан мэдэгдсэн байна
Моллаей Саеид нь жудо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг барилддаг, 27 настай бөгөөд арванхоёрдугаар сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндаод болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн юм. Дашрамд мэдээллэхэд, Иран улс тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосноос болж, тэрбээр ийнхүү Монгол Улсын иргэн болж, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцох эрхээ аваад байна.
А.АНИР
Холбоотой мэдээ