Циркчид 15 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэл хийдэг | News.MN

Циркчид 15 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэл хийдэг

Циркчид 15 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэл хийдэг

Циркчид 15 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэл хийдэг

Хүмүүс цирк үздэг байснаа дурсан ярихаас биш өнөө цагт Монголынхоо циркчдийн тоглолтыг хэзээ үзсэнээ ч санахаа больжээ. Монгол Улсын циркийн уран бүтээлчид бэлтгэл сургууль хийх байргүйгээс хэдэн хэсэг болж хуваагдан, тарж бутраад олон жил болж буй.

Учир нь Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин Монголын үндэсний циркийг байгуулсан. Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл сургуулилт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг гэх. Энэ мэдээллийн мөрөөр сурвалжлага бэлтгэхийг зорилоо.


“УЛСЫН ЦИРК НЬ АРХИТЕКТУР УРЛАГИЙН ӨВӨРМӨЦ БАЙГУУЛАМЖ ЮМ”

Бид сурвалжлага бэлтгэхээр очиход удирдах албан тушаалтан нь “Уулзах боломжгүй. Уулзалтын цаг гарахаар эргээд холбогдоё” гэдэг хариултыг өгснөөр дотогш нэвтэрч чадсангүй. Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.

Тэрбээр “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан. Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу. Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухай ярьсан юм.

Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.

Мөн тэнд долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр циркийн уран бүтээлчид Монголдоо бэлтгэл сургуулилтаа хийж, гадаадад тоглолтоо хийж, амьдралаа залгуулдаг болсон нь нууц биш юм.

Монголдоо ганц гэгддэг энэ хөх асарт сүүлийн жилүүдэд циркийн урлагийг хөгжүүлэх гэхээсээ илүүтэй ашиг хонжооны төлөөх бизнесийн байгууллага болсон гэх олны шүүмжлэл дагуулах болсон. Хамгийн сүүлд л гэхэд “Аса” циркийн зүүн талын өргөтгөлд их аваргын байгуулсан “Grand Circus” нэртэй өндөр үнэтэй ресторан нээлтээ хийж, олны танил эрхмүүдийг нээлтэндээ урьж оролцуулсан нь олны анхаарлыг татаад амжсан.

Дараа нь Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль буюу бидний хэлж заншсанаар хуучин циркийг зорин очлоо. Тэнд бэлтгэлийн хувцас өмссөн хүүхдүүд жонглёр, акробатын бэлтгэл хийж угтсан юм. Барилгын хана цуурч, модон багана нь халцарсан хуучны энэ барилга дотор тус сургуулийн 15 багш, 100 орчим хүүхэд хичээллэдэг.

Жавар тачигнасан өвлийн улиралд хүүхдүүд тийм ч дулаан, тухтай байранд бэлтгэл сургуулилт хийдэггүй бололтой. Хичээлийн шинэ байртай болно гэж горьдож байсан тэд энэ жил ч гэсэн ийм хүндхэн нөхцөлд хичээллэх болсон байна.

Ю.ГЭРЭЛБААТАР: ЦИРКИЙН СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГЫН ТӨСВИЙГ БАТАЛСАНГҮЙ

Энэ үеэр тус сургуулийн цирк урлагийн найруулагчаар 12 дахь жилдээ ажиллаж буй Ю.Гэрэлбаатартай цөөн хором ярилцлаа.


-Циркийн уран бүтээлчид бэлтгэл сургуулилт хийх газаргүй олон жилийн нүүр үзэж байна. Улсын циркийн барилгыг менежментийн хувьчлал хийж, “Аса” цирк болгосон. Одоо циркийн уран бүтээлчид хаана бэлтгэл сургуулилтаа хийж байна вэ. Шинэ циркийн сургуулийн барилга барих асуудал юу болсон бэ?

-“Аса” циркийн асуудал хуучин циркийн сургуультай ямар ч хамаагүй болсон. Яахав хамтарч ажиллаж буй гурвалсан гэрээний дагуу тэнд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Улсын циркийн барилгын менежмент хувьчлалын асуудлаар төр засгийн байгууллага нь ярина. Өнөөдөр амжилттай явж буй нь энэ урлагийг байгууллагыг хувьчилж аваад байна. Бидний зүгээс мэргэжлийн стандартад нийцсэн сургалтын байр хөөцөлдөж байгаа ч сая бүтсэнгүй.

Монгол Улсдаа ганц циркийн урлагийн сургуулийн төгсөгчид өнөөдөр дэлхийн циркийн урлагт асар өндөр амжилтыг үзүүлээд явж байна. Циркийн урлагийн уран бүтээлчид жил бүр олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байна. Энэ нь манай гуравхан сая хүн амтай улсын хувьд маш том амжилт. Дэлхийн 150 гаруй улсын дунд Монгол Улс циркийн урлагийн хөгжлөөр гуравт бичигдэж байна. Харамсалтай нь төр засгаас энэ урлагийг амжилттай явж байгаа юм чинь гээд тоохгүй байх шиг байна. Энэ урлагийн хөгжил дээр үед эргүүлсэн хүрдээр л эргэлдээд байна. Одоо ядаж нэг сургалтын байр бариад өгчихвөл одоогийн амжилтаа улам бататгаж, ахиулна шүү дээ.

-Өнөөдрийн байдлаар сургуульд нь хэчнээн багш, сурагч ажиллаж, суралцаж байна вэ?

-Одоо энэ сургуульд 15 багш, 69 сурагч өдөр бүр хичээллэж байна. Бид сурагчдадаа мэргэжлийн урлагийн үндсэн таван жанр болон төгсөхөд дипломын ажлаараа бие даасан уран бүтээл хийж, хамгаалдаг. Энэ жил Монгол Улсад циркийн сургууль байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байна. Энэ ойгоороо циркийн шинэ сургуулийнхаа суурийг тавьчих болов уу гэж их л харлаа. Даанч шинэ сургуулийн байр барих хөрөнгө мөнгийг улсын төсвийн тодотголоор баталсангүй.

-Циркийн шинэ сургуулийн байрыг хаана байгуулахаар төлөвлөсөн юм бол?

-Уг нь Монгол Улсын Консерваторийн хашаан дотор тусгай бэлдсэн газар бий. Шинэ сургуулийн газрын дүн шинжилгээг хийж, салбар яамнаас барилгын зураг төслийг нь гаргасан ч энэ жил улсын төсвийн тодотголоор батлагдсангүй.

Шинэ барилгаар ямар ч байсан олон улсын стандартад нийцсэн циркийн мэргэжлийн урлагийн сургууль байгуулахаар төлөвлөсөн. Манай сургуульд суралцахаар монгол туургатан орнуудаас сурагчид хүсэлтээ ирүүлдэг. Гэвч өнөөдөр бидэнд тэднийг хүлээн авах хүчин чадалтай сургуулийн байр байхгүй байна. Хэрвээ шинэ сургуулийн байр баригдчихвал Монгол Улсын хувьд Азидаа нэлээд том циркийн урлагийн мэргэжлийн сургуулийг байгуулах гээд байна.

-Хуучин циркийн сургуулийн байрыг харахад хуучирч муудсан, засвар хийх шаардлагатай  нь харагдаж байна. Одоо энд бэлтгэл сургуулилт явуулахад ямар хүндрэл гарч байна вэ?

-Хуучин циркийн сургуулийн барилга 1940 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж, 1941 оноос Улсын цирк гэдэг статустай тоглолт нь хамт явагддаг байлаа. Тэгээд 1971 онд Улсын циркийн барилга баригдсанаас хойш тэнд улсын циркийн тоглолтыг зохион байгуулдаг болж, энд сургууль нь үлдсэн юм. Үндсэндээ 1940 оноос хойш тасралтгүй 80 жил энэ байрандаа сургуулийн үйл ажиллагаа явуулж ирсэн гэсэн үг. Энэ барилга нь бараг 100 гаруй жилийн насжилттай, монголын түүхэн дурсгалт барилга гэдэг үүднээс нурааж болдоггүй.

Сүүлд сургуулийн барилгын орчимд 2015 онд тавдугаар хорооны сантехникийн ажил хийж байгаад оч үсэрч, гал алдаад шатсан. Тэр үеэр цагдаагийн мөрдөн байцаах газар, Соёлын өвийн төвийн мэргэжилтэн гэх мэт олон хүн ирж, уулзаж байгаад л алга болсон. Галд өртсөн дээврийн хэсгийг энд ажиллаж буй багш, сурагчид хамтран цалин мөнгөө нийлүүлж, засч янзалсан.

Төр засгаас түүхэн дурсгалт барилга гэж ярьдаг ч бодит амьдрал дээр хамгаалж байгаа зүйл нэг ч байхгүй. Ядаж нэг удаагийн засвар хийх арга хэмжээг ч авч чадахгүй байна.

-Хуучин циркийн сургуулийн төгсөгчид Улсын цирктээ ажиллаж чадаж байгаа юу?

-Улсын цирк байхгүй юм чинь яаж ажиллах юм. Учир нь циркийн урлагийн тоглолтоор ард түмэндээ үйлчлэхэд асар том зардал гардаг. Зүгээр нэг хамтлаг юм уу, жижиг танхим ард түмэнд соёлоор үйлчилж чадахгүй. Тиймээс манай улсад циркийн урлагийн томоохон хэмжээний тоглолт хийх нөхцөл боломж байдаггүй. Дэлхий даяар нийт 5000 гаруй олон улсын циркийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.  Манай төгсөгчдөд ажлын байр хангалттай. Нийт төгсөгчдийн 97 хувь нь өнөөдөр ажлын байраар хангагддаг.

Үндэсний “Аса” циркийн хувьд өөрсдийн циркийн жүжигчдийнхээ хүчээр тоглолтуудаа хийдэг. Гэхдээ дээр үеийнх шиг бус цөөн тоогоор тоглолт хийж байгаа.

-Циркийн уран бүтээлчид “Аса” циркид бэлтгэл сургуулилт хийхийн тулд сард 15 сая төгрөгийн төлбөр төлдөг гэж дуулсан. Уран бүтээлчид хэзээнээс төлбөр төлдөг болсон юм бэ?

-Хувийн байгууллага хэдий ч циркийн урлагийн зориулалтын байр нь “Аса” цирк шүү дээ. Төр засгаас гурвалсан гэрээ байгуулахдаа циркийн сургуулийн сурагчид түрээсээр, гэрээний дагуу хамтран ажиллаж байна. Өнгөрөгч 2015 оны есдүгээр сараас уран бүтээлчидтэй гурвалсан гэрээ байгуулж, өдийг хүрсэн.

Тухайн байгууллагын хувьд өндөр зардалтай шүү дээ. Мэдээж тог цахилгаанаа мөнгө гээд зардлаа нөхөхийн тулд түрээслэхээс өөр аргагүй. Тэрний дагуу л уран бүтээлчид түрээсэлж байгаа. Бидний зүгээс түрээсийн энэ төлбөрийг өндөр гэж үзэхгүй байгаа. Харин ч циркийн урлагийг дэмжиж, бүтэн сарын турш зах зээлийн үнээс хамаагүй доогуур түрээсийн төлбөр авдаг.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-03 192.82.73.148

huvid ochood saijirsan yum yu ch baihgui bailee. huuchirch muudsan argatsaaj jaahan budag nyalsan neg l ungu gui bolson baisan shuu. ug n ih yum huleej baisan yum. tsirk hereggui geed baigaa orkuudad helehed buh yum munguur hemjigddegui yum. tsirk uzehed amidral yamar bayalag ulgeriin yum shig bolohiig, hun hicheevel yu ch hiij chaddag bolohiig oilgood setgeliin bayasal erch huch avaad gardag yum.

Avatar

Зочин 2019-12-03 103.229.122.241

Жинхэн Оюутолгой шиг юм чинь энэ болчихоод байгаа юм биш үү.Монголд хулгайч нар яг ингэж баяжиж байгаа. Ард түмний баялгийн лицензийг авчихдаг. Эсвэл ямар нэг газрыг хашаалаад авчихдаг.Дараа нь тэнд төрөөс юм хийх хэрэгтэй гэнгүүд буцаагаад зардаг.

Avatar

Зочин 2019-12-03 66.181.181.145

69 сурагчтай циркийн сургуульд хэдэн тэрбумаар барилга барьж өгөх бол? Цирктэй циркгүй Монгол улс болно. Одоо болоод л байгаа биздээ. Цирк үзэхгүй бол Монголчууд хохирохгүй

Avatar

Oooo 2019-12-03 202.179.27.187

Buh mongochuud tsirkchede negdej striker butsaaj Ava b**s need ATG shalguul hahuul yuch garch medne

Avatar

Зочин 2019-12-03 202.21.108.180

Шуналын туламнууд үхэхдээ л улсдаа өгдөг байж гэж амаа барих байх даа.

Avatar

Зочин 2019-12-03 202.126.89.77

Dagvaa ulsiin naadamd barildaad 5 davj chadval tsirk deer ni teatriig nemeed ugchihii.kh kh kh
Ter chadahgvishdee ha ha ha

Avatar

ө 2019-12-03 62.232.45.166

Цирк хувьд очсон нь зөв. Улсад байсан бол одоо нэг л навсайсан юм байгаа. Хэдэн эрхтэн дархтны шахаа хийдэг газар байх байсан биз, мөн ямар ч ашиггүй ажиллаж улсаас бөөн татаас нэхсэн байгууллага байх байснаас гарцаагүй. Аса аварга хувьд авснаас хойш муужруулсан юм бараг үгүй биз. Тэгээд ч, цирк бол шоу, төлбөртэй шоу үзүүлж түүгээрээ талхаа олж иддэг бизнес. Хэрвээ, манай авьяаслаг циркийнхэн түрээсээ төлж чадахгүй бол болих л хэрэгтэй байхгүй юу. Ийм жижиг улсад цирк байх ч шаардлага байхгүй

Avatar

зочин 2019-12-03 213.87.155.213

Эцэг эх хоёр нь соц нийгмийн үед цирк ямар сайхан байсныг бодож хүүхдүүддээ хэлээд циркийг буцааж өгөөч. Ганц ч болов буян үйлдээч. Менежментийн хувьчлал ч гэх шиг. Огт менежмент хийхгүй урьдахаас нь унагасан байхад шууд буцааж авч болдоггүй юм уу.

Avatar

Зочин 2019-12-03 59.126.74.191

ИХ АВАРГА ЗҮГЭЭР МОНГОЛЫН АРД ТҮМЭНД БУЯН БОЛООД ЦИРКИЙГ БЭЛЭГЛЭЭЧ ЭЭ. УЛСАД НЬ ӨГЧИХ. ЦИРК НЬ ЦИРКЭЭРЭЭ ҮЛДЭГ

Avatar

Зочин 2019-12-03 139.5.216.219

УЛСЫН ЦИРКИЙГ ХУВИЛДААНЫ АРГААР ХЯМДХАН АВСАН ГЭЖ ХҮМҮҮС ЯРЬДАГ. ҮНЭНДЭЭ БОЛ ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГА ӨВӨРХАНГАЙН ХАРЪЯАТ СУГАР, МӨН АВАРХАНГАЙН ХАРЪЯАТ ДАГВАДОРЖ, СУМЪЯАБАЗАР НАРЫН АЖИЛ ГЭДГИЙГ ХҮН БОЛГОН МЭДДЭГ ЗҮЙЛ.

Avatar

Zailtsgaa 2019-12-03 202.126.89.31

Battulga naad bolovsrolgui uhaangui novshnuudaa avaad z**l. Yamr ch uureggui ajilgui malnuud

Avatar

Zochin 2019-12-03 139.5.217.119

Циркийг буцааж өгч буян болоочээ.

Avatar

Zochin 2019-12-03 103.26.195.151

Eteg eh 2 ne gej tsafaandaa garsan shunsltai hymyys baidgiin Ur huuhduud ne yil laig ne edelj bna

Avatar

Зочин 2019-12-03 104.238.46.198

Bolovsrolgui sumochin. Oor hen ch bish

Avatar

Зочин 2019-12-03 5.76.35.92

Uneheer haramsaltai baina. Ulsyn tsirk, ARD kinoteatr geed buruu hiigdsen huvichlalyg butsaah heregtei.
Olon saikhan uildveruud, soyol urlagiin gazruudtai saikhan baijee. Erguulj ulsad ni ogoh heregtei dee.

Avatar

IRGEN 2019-12-03 103.26.195.151

yamarch bolovsrpolgyi mahan mantuunuud Tsor gants tsirkee hyvid ugdug Tenwg zasag ve yahaaraa turiin munguur barisan tsirkiig shunsliin tulamnuudad ugdgiin Tanai ger buld hymyys durtai bihs har hychnees gadana eldev lyivar ene ter ih baigaa shyy tsirkiig avsan tsagaas aa ehleed har zah bolgoson arai davarsan lakaruud mine araa bodoh heregtei shyy

Avatar

Zochin 2019-12-03 103.26.195.151

Shunsiin tulamniudaas tsirkee av Menejmentiin uurgee birluulsengyi

Avatar

Zochin 2019-12-03 103.26.195.151

Mongoliin tsirkiig dampuuruulsan shunaliin tulamnuudiig zailuulaach turd ne butsaaj av yasan hanaj tsaddaggyi shunal ve

Avatar

ЗОЧИН 2019-12-03 202.126.88.64

ДАГВАДОРЖ , СУМЬЯАБАЗАР НАР ИРЭХ ЖИЛИЙН СОНГУУЛЬД ОРОХ БАЙХ !!! ЭНЭ ШУНАЛЫН ТУЛМУУДЫГ БҮҮ СОНГО !!! ЛУЙВАРДАНА ШҮҮ !!! ШААРУУД !!!

Avatar

зочин 2019-12-03 202.179.27.161

эдний гэр бүлийнхэн угаасаа л шуналын дэвнүүд

Avatar

Зочин 2019-12-03 192.82.73.148

tsirkiin barilgiig butsaaj avaad tsirkee hugjuuleh heregetei. yahaaraa huvid ochdog bainaa. odoo mashin zardag gazar shig l baidag

Avatar

haha 2019-12-03 66.181.179.42

gaga

Avatar

Z 2019-12-03 202.21.108.103

Davgaa ulnurch uheh gej bgaa bish tsirkiig ulsad ni ugchih. Ard tumen hair enerlee chamd haramgui ugsun bas olny am ergevel chi yu ch bish shuu. Uhaantai bai avarga mini

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2019-12-03 202.179.25.156

Дагвадоржоос циркээ буцааж авья. Одоо болоо юм биш үү. Монголын төр гэж байна уу

Avatar

зочин 2019-12-03 192.82.78.160

Циркээ авья шуналын дэвнүүдээ Менежмэнтийн хувьчлал гээд ийм амьтдад өгчихсөн нь инээдтэй. Уг нь циркийг сайжруулья, гараад явчихсан циркчдээ тогтоое гэсэн үүднээс менежмент хийх ёстой баймаар. Гэтэл ийм балай нөхдүүдэд өгөөд нөгөөдүүл нь бөх барилдуулж нэг үзээд, зодооны тэмцээн хийж үзээд л, циркийг тойруулж хувийн байшингуудаа бариад л байж байна даа.

Avatar

Зочин 2019-12-03 202.179.27.22

Менежментийн гэрээгээ цуцлаад л болоо юм биш үү. Гэрээгээ биелүүлж чадахгүй л бна.

Avatar

Зочин 2019-12-03 202.179.25.159

Циркээ буцааж аваа, одоо нэг эзэн нь мөртлөө түрээс төлдөг, эзэн нь мөртлөө хүү, зээлэнд орчихдог эрүүл бус тогтолцоо их гараад байгаа.

Avatar

Бат 2019-12-03 103.229.123.229

Аса Монголчуудад, Монголын балчир үүсэл асар том нүгэл хийж байна даа..бидний хүүхдүүд циркийн урлаг гэж мэдэхгүй өсөж байна, муу шуналын дэв новшнуудаа

Avatar

Zochin 2019-12-03 66.181.178.211

Edniihen ichmeer ger buldee, har mungutui bolovsrolgui, buduuleg humuus, hichneen unetei mashin unaj goe huvtsas umsuud ch tsaanaa haltar.

Avatar

Зочин 2019-12-03 150.129.143.14

Д.ДАВГАДОРЖ ЕР НЬ ЦИРКЭЭР ЯАХ ГЭЭД БАЙДАГ. ЮМ АЛИАЛАГЧ БОЛОХ ГЭЭД ХАДАГЛААД БАЙДАГ ЮМ УУ ХААШАА. ЮМ. ККК

Avatar

Зочин 2019-12-03 103.229.122.241

Цирк дотроо сумо барилдаад л, нохой зодоон хийгээд л явж байх гэсэн юм шиг байгаа юм.

Avatar

Зочин 2019-12-03 91.109.29.137

Ene daldaisan mantuu tsirkiig btsaaj ogvolbtaarna. Yamar ch mongo tololgui avsan

Avatar

саран 2019-12-03 103.212.119.171

ямар юмны аварга байдаг юм тэр барилдаж байсан орныхоо бөхийн аварга юм байгаа биз монголд ямар хамаатай юм циркийн урлагаар хичээллэх олон арван хүүхэд залуучуудад сэтгэлийн сайхнаар хандаж болдоггүй юм уу, байгаа ганц байрыг хувьчлаад авчихсан юм бол монголын циркчид монголдоо тоглолт хийж байхыг сүүлийн 30 жил хараагүй сонсоогүй үзээгүй юм байна аав ээж нь гэж бодож санах юмгүй байдаг юм байх даа хуучин байшин чинь он цагийн эрхээр ашиглалт хангахгүй л болж байгаа биз дээ

Avatar

Зочин 2019-12-03 202.9.46.116

Энэ арай хэтэрнээ циркчид Дагвадорж гэдэг хүнд мөнгө төлж бэлтгэл хийнэ гэж юу гэсэн үг вэ. Энэ шуналын тулмаас циркээ салгаж аваачээ. Хүрэлсүх Засгийн газар үүнийг шийдэе гэвэл зовлонгүй баймаар юм. Ийм бузрын хулгайчид байх ч гэж яачихсан цаг үе вэ

Avatar

Зочин 2019-12-03 182.160.2.50

Аваргын аав ээж нар нээх буян бурхан ярьсан хүмүүс байдаг юм билээ. Буцаагаад өгөх байлгүй дээ. Монгол циркийн урлагийг сөнөөж
хувьчилсан тэнэг түшмэлүүд бурханы гэсгээлийг хүртэх нь зайлшгүй.

Avatar

Зочин 2019-12-03 116.34.146.47

Давга аварга минь амьдрал чинь бас ч гэж бусдыг бодоход гаагүй юм чинь нэр нүүрээ бодоод буцаагөад өгчих юухгүй зүгээр нэрийн хор ! Зүгээр л өгчих

Avatar

hehe 2019-12-03 192.82.70.164

japanii avarga mongoliin tsirkiig sunuusun duu.!!!!!

Avatar

Зочин 2019-12-03 192.82.67.53

Бөхчүүд бөхөөр барилдаж мөнгө олдог болохоос бизнесменүүд шиг зовж олоогүй Зовж олсон бизнесменүүд циркийн хамт олныг өдийд спорсорлож буян үйлдэж явах байсан шүү ДагваДорж угаасаа үл хөдлөх хөрөнгө, бизнес хийж чадахгүй хүн гэдгээ харуулсан даа

Avatar

Зочин 2019-12-03 203.91.115.48

Шунаяабузар, Далдагадорж та нар МУ-н циркээс савраа тат!!!!!!!!

Avatar

Зочин 2019-12-03 203.91.115.48

Циркийг буцааж төрд өг. Долгорсүрэн зааныхан шуналаа тат . Ард түмний хөрөнгийг буцааж өг !!!!!!!!! Шуналтбузаруудаа

Avatar

Зочин 2019-12-03 182.160.39.124

ДОЛГОРСҮРЭНИЙН АСАШОРО СУМЯАБАЗАР НАЧИН НАР БИ ЭХ ОРОНЧ БИ ЭХ ОРОНЧ ГЭЦГЭЭГЭЭД БАЙСАН ЯДАРСАН МОНГОЛЫНХОО УРТААШ АА ӨРГӨӨШӨӨ ЦОР ГАГЦ ЦИРКИЙН ЭНЭ ЦАГИЙН БИДНИЙ НҮДЭН ДЭЭР ГОЛОМТЫГ НЬ САМРЛАА ДАА ТАНАЙХАН

Avatar

Зочин 2019-12-03 202.126.89.121

Байрыг нь буцааж өгөөч, Монголчууд , циркийн уран бүтээлчид баярлана шүү дээ, Циркээ эх орондоо үзмээр байна.

Avatar

uuguul 2019-12-03 202.72.245.122

хөрөнгөтэй хүн ард түмний хөрөнгөөр яахнэв дээ

Avatar

Зочин 2019-12-03 24.111.188.174

Долгорсүрэн зааныхан бүтэхгүй ээ

Avatar

зочин 2019-12-03 103.57.94.101

Давгаа минь нэрийн хор ээждээ хэлээд гэрээгээ цуцал. ямар ч боловсролгүй авгай циркийг удирдах гэж юу байсан юм. Мэргэжлийн хүнээр удирдуулаал сургуулалтаа үнэгүй хийлгэ.

Avatar

сс 2019-12-03 139.5.217.111

Ганц гэр бүлийнхэнийг тэжээх гэж Монголчууд татвар төлдөг, улсын төв циркээ өгөөд байхдааа яахав дээ. Тэнэг Монголчууд тэнэг нь тэндээд байна. Буцааж ав

Avatar

mgl 2019-12-03 202.179.11.230

hurdan butsaaj av.

Avatar

mgl 2019-12-03 202.179.11.230

butsaagaad dariuhan av, arai denduu yum aa.

Avatar

зочин 2019-12-03 202.21.127.166

ГАДНЫ ЖҮДОЧИНД БАЙР ӨГНӨ ГЭЛҮҮ ДАВАГДОРЖ МАЛАА, ӨӨРИЙН ЦИРКТЭЭ ХӨРӨНГӨ ГАРГААЧ

Avatar

Зочин 2019-12-03 43.228.131.110

Давгапорж Сумъяа гэж нэг хоёр луйварчинд Монголын ард түмэнд циркийн барилгыг буцааж өг.

Avatar

Зочин 2019-12-03 202.126.89.67

Huvichilaad 9 jiliin nuur uzej baihad tor zasag soel urlagiin yam erhten darhtan urlag soeliin aldartnuud bugd l nuden deer ni tsirkiin bairiig luivardaj avaad sonooj baigaag bugd medehiin deedeer medej baigaa daanch tedend Dagvaag haraad l hudal dolignood l soel urlagaa geh yamar ch setgel baihgui Mongol humuusiin zovhon huviaa bodson archaagui zan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж