Хийн хоолойг нээснээр ОХУ-ын валютын нөөц дэх юанийн хэмжээ нэмэгдэнэ | News.MN

Хийн хоолойг нээснээр ОХУ-ын валютын нөөц дэх юанийн хэмжээ нэмэгдэнэ

Хийн хоолойг нээснээр ОХУ-ын валютын нөөц дэх юанийн хэмжээ нэмэгдэнэ

Хийн хоолойг нээснээр ОХУ-ын валютын нөөц дэх юанийн хэмжээ нэмэгдэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин телевизийн шууд дамжуулалтад холбогдож, “Сила Сибири” буюу "Сибирийн хүч" байгалийн хийн дамжуулах хоолойн нээлтэд оролцлоо.

20 гаруй жилийн турш үргэлжилсэн хэлэлцээ 2014 онд биеллээ олж, улмаар ОХУ БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх гэрээг 30 жилийн хугацаатай хийж чадсан билээ.

Энэ нь дэлхийн байгалийн хийн зах зээл дэх хамгийн том хэлэлцээр болсон төдийгүй Москва, Бээжин хоёрын эдийн засгийн холбоог бэхжүүлсэн үйл явдал боллоо хэмээн БНХАУ-ын CGTN телевиз мэдээллэв.

Тус телевизийн мэдээлж  буйгаар, энэхүү төслийн ачаар ОХУ ам.доллараас татгалзах, валютын нөөцдөө ам.долларын хувь хэмжээг багасгах бусад валютын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломж гэж харж байна. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд ОХУ-ын валютын нөөц дэх юанийн хэмжээ нэмэгдэнэ гэж мэдээлж байна.

“Сила Сибири” төсөл бол Эрхүү болон Якутын олборлолтын төвөөс Алс Дорнод дахь оросын хэрэглэгчид болон БНХАУ руу байгалийн хийг дамжуулах хоолой юм/зүүн маршрут/.

Ийнхүү өчигдөр /2019.12.02/ Москва хотын цагаар 12.20 цагт Якутын Чаяндинский ордоос Благовещенск буюу Хятадтай хиллэдэг хот руу хүрсэн ойролцоогоор 2200 километр урттай хоолойг нээв.

Хоёрдугаар ээлжид Ковыктинск дахь ордоос Чаяндинск хүрэх ойролцоогоор 800 километр хүрэх хэсгийг нээх юм. Энэ мэтчилэн “Сила Сибири”-ийн урт нийт урт нь ойролцоогоор 3000 километр байх ажээ.

Харин байгалийн хийн хоолой Хятадын зүүн хойд Хелонжонг болон Жилин мужид хүрээд байгаа юм. Ойрын хугацаанд энэхүү хоолойг Шанхай хот хүртэл үргэлжлүүлэхээр БНХАУ-ын тал төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын нутгаар нийт 5.111 км хоолой тавих төлөвлөгөөтэй юм байгаа ажээ.

ОХУ 2025 ОНД 38 ТЭРБУМ КУБ.М БАЙГАЛИЙН ХИЙГ БНХАУ РУУ НИЙЛҮҮЛНЭ

Газпром компани БНХАУ-ын газрын тос, байгалийн хийн үндэсний корпораци /CNPC/-тэй хийсэн гэрээний нийт үнийн дүн ойролцоогоор 400 тэрбум ам.доллар хэмээн 2014 онд Газпромын захирал Миллер мэдэгдэж байв. Тухайн үед байгалийн хийн хоолойн үнэ 55 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байв. 2018 оны дөрөвдүгээр сард Газпромын бүтээн байгуулалтын хэлтсийн дарга Андрей Воробьев 1.1 их наяд рубль гэсэн тоог хэлж байсан тухай Forbes мэдээлж байна.

Bloomberg агентлагийн мэдээлж буйгаар, ОХУ нь барууны орнуудтай харилцаа муу байгаа энэ үед байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалт нь Азийн зах зээл дэх Владимир Путины гол түшиг тулгуур нь болж байна гэв.

Энэхүү байгалийн хийн хоолой жилдээ 38 тэрбум куб.метр хийг экспортлохоор төлөвлөж буй. Гэхдээ шууд энэ хэмжээний байгалийн хийг нийлүүлэхгүй ажээ. Гэрээнд тусгагдсанаар 2020 онд гэхэд 5 тэрбум куб.метр, 2021 онд гэхэд 10 тэрбум куб.метр хийг нийлүүлэх юм байна. Харин 38 тэрбум куб.метр байгалийн хийг 2025 оноос нийлүүлж эхлэх гэнэ. Учир нь энэ үед Ковыктинскийн ордыг ашиглахад бэлэн болж, хийн хоолойтой холбох ажээ.

Улмаар 2024 он гэхэд ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрнэ гэдэгт талууд итгэлтэй байгаа ажээ. Мөн ОХУ 30 жилийн хугацаанд БНХАУ-д 1 их наяд куб.м байгалийн хий нийлүүлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нээлтийн үеэр онцлов.

Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу БНХАУ-ын CNPC ОХУ-ын нийлүүлж буй байгалийн хийн 85 -иас багагүй хувийг авах ёстой. БНХАУ-д нийлүүлэгдэх түлшний үнийг олон нийтэд мэдээллэхгүй байгаа ч Владимир Путин газрын тосны үнэтэй холбоотойгоор тогтооно хэмээн хэлсэн ажээ. Өөрөөр хэлбэл, Европын орнуудад зориулсан үнийн бодлоготой ижил төстэй аргаар тавих магадлалтай хэмээн судлаачид үзжээ.

Харин шинжээчид 1000 куб.м-ийн үнэ нь 350 орчим ам.доллар гэсэн таамгыг шинжээчид дэвшүүлж байна.

Одоогоор байгалийн хийн нийлүүлэлтийн болон төслийн бодит үнийн талаарх тодорхой мэдээлэл алга. Гэхдээ түүнийг хамгийн хямд зардлаар бүтсэн гэдгийг судлаачид нь хэлж байна.

Коммерсант сонины бичиж буйгаар, 2020 он гэхэд Хятадад байгалийн хий нийлүүлснээр Газпром компанид ойролцоогоор 1 тэрбум ам.долларын орлого олох ажээ. Сила Сибири төсөл нь ойрын арван жилд Газпромын экспортын хамгийн чухал төсөл байх ажээ.

Шинжээчдийн дүгнэлтээр, БНХАУ бол дэлхий дээрх байгалийн хийн хэрэглээ маш эрчимтэй нэмэгдэж буй зах зээл аж. 2018 онд тус улсын байгалийн хийн хэрэглээ 17.7 хувиар буюу 283 тэрбум куб.м өсч, импортын хэрэгцээ 121.3 тэрбум куб.м нэмэгдсэн байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн дүгнэлтээр, ойрын 20 жилийн хугацаанд БНХАУ байгалийн хийн дэлхийн худалдааны өсөлтийн 30 хувийг ойролцоогоор хангана. Иймээс Газпром Сила Сибирийн бүрэн хүчин чадлаас гадна БНХАУ руу байгалийн хийн хоолой тавих нэмэлт боломжийн талаар судалж эхэлжээ. Тодруулбал, тус компани дахин нэг байгалийн хийн экспортын хоолойг Алтай эсвэл Монголын аль нэгээр нь дамжуулахаар судалж байгаа ажээ. Гэхдээ одоогоор шинэ төлөвлөгөөнийх нь зураглал хараахан гараагүй байна.

Эх сурвалж: RT, Forbes, Kommersant, CGTN, Bloomberg, Vedomosti, Gazprom

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-03 203.169.49.107

Энэ гэрээний үнийн дүн нь Оюу Толгойн ордны нөөцийн үнийн дүнгээс 4 дахин их юм байна. Магадгүй 20 жилийн дараа монголоор дамжих хоолой ашиглалтанд орох найдлага байна.

Avatar

Зочин 2019-12-03 103.57.95.194

Ганц куб ч гэсэн хий авч хотоо хорт утаанаас салгах юмсан

Avatar

Зочин 2019-12-03 66.181.187.244

3say yaduu indaanchuudyg hezee ch harj uzehgui. Hytad yamar ch hamaagui. Niiluuljbbgaa uls l shiiddeg jamtai. Indaan bid indaanaaraa uldehed neg alham hiigdlee. Indaany huuhed indaan l bdag yum. Huvi zayandaa gomd doo

Avatar

зочин 2019-12-03 202.9.46.26

Хятадтай наймаа хийгээд ашиг олсон улс гэж байдгүй юм аа !! .

Avatar

Concerned reader 2019-12-03 64.119.22.95

zahiin lombardand suungaa tamhi tatdag ta yu medhevdee businessiin tuhai

Avatar

Зочин 2019-12-03 204.137.100.21

Dandaa Mongoliin uuguul gazar nutgaas olzvorloj baigaa yum bna. Muusai hulmastai orosuudiig alj duusah yumsan.Avch baigaa hujaa nariig mun adil.Uvug deedsiin gazar nutgaa bolomj garhaar butsaaj avna.

Avatar

Зочин 2019-12-03 202.131.245.243

Хэзээ?

Avatar

Зочин 2019-12-03 66.181.170.73

зөв монгол хүн ийм бодолтой байх хэрэгтэй. мөнх хөх тэнгэрээс бусад хорвоогийн түмэн бодис холбирон унах жамтай. мөнхийн гүрэн гэж үгүй. задрал явагдаж л таараа. бид юун түрүүнд монголоо л гэсэн сэтгэлтэй байж цэргийн хүчээ зузаатгах хэрэгтэй. гэвч зуудаг нохой хуцдаггүйг санаж явбал барав. орос хятад хоёр монгол дахь үзэл суртал улс төрийн шилжилт хөдөлгөөнийг анхааралтай ажилглаж байгаа. энэ тухайгаа ч оросын цэргийн тоймч виктор баранец нуулгүй бичсэн байна лээ.

Avatar

dfsf 2019-12-03 203.217.139.228

Joke on you Mongolians

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж