Домогт Лев Яшины кино нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Домогт Лев Яшины кино нээлтээ хийлээ

Домогт Лев Яшины кино нээлтээ хийлээ

20-р зууны хөлбөмбөгийн ертөнцийн тод одуудын нэг “Хар аалз” Лев Яшины бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Вратарь моей мечты” буюу “Миний мөрөөдлийн хаалгач” кино эдгээр өдрүүдэд ОХУ-ын кино театруудад нээлтээ хийжээ. Киноны гол дүр болох Лев Яшины дүрд Александр Фокин, Лев Яшины эхнэрийн дүрд Юлия Хлинина, түүний дасгалжуулагчийн дүрд Алексэй Гусков нар тоглож, найруулагчаар Василии Чигинский ажилжээ. Лев Яшин бол хөлбөмбөгийн түүхэнд хувьсгал хийж, энэхүү спортын түүхэнд Баллон Д’иор буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд өгдөг шагналыг 1963 онд авсан анхны бөгөөд цор ганц хаалгач бөгөөд 20 жилийн хөлбөмбөгийн карьертаа 812 тоглолтонд оролцож, 150 гаруй торгуулийн цохилт хааж, 8 удаа Европын оны шилдэг хаалгачаар тодорч , 1956 оны Олимпийн аварга, 1960 оны Европын аварга болж хөлбөмбөгийн ДАШТ-ний бүх цагийг гарааны арваннэгэн тоглогчийн нэгээр сонгогдож, 20-р зууны дэлхийн шилдэг хаалгач гэсэн эрхэм хүндтэй шагналуудын эзэн болсон аж. Тэрээр хөлбөмбөгийн хаалгачаас гадна шаггүй мөсөн хоккейн хаалгач гэдгээ харуулж 1954 онд Зөвлөлтийн цомд түрүүлж байжээ. Гэвч түүний хоккейн замнал удаан үргэлжлээгүй бөгөөд эргэлт буцалтгүй хөлбөмбөгт зүрх сэтгэлээ зориулжээ. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж 2018 онд ОХУ-д зохион байгуулагдсан хөлбөмбөгийн дэлхийн аваргын постер зурган дээр түүний дүрийг мөнхөлсөн байдаг билээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж