Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын хамт олон ахмадын баярын өдрийг тохиолдуулан "Алтан намрын аялгуу" дуун цэнгүүн хийхээр болжээ. Тоглолт аравдугаар сарын 1-нд 19:00 цагаас "Улаанбаатар" чуулгын Концертын танхимд болох бөгөөд чуулгын уран бүтээлчид сүүлийн үеийн бүтээлийн дээжсээс болон ахмадуудын танил, дотно дуу хуурыг өргөхөөр бэлтгэжээ.
Энэ тоглолтоор тус чуулга өвөл цагийн нээлтээ хийж байгаа юм.
Б.ЭНХ