Автозам ашигласны төлбөрийг 5.7 дахин нэмэгдүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Автозам ашигласны төлбөрийг 5.7 дахин нэмэгдүүллээ

Автозам ашигласны төлбөрийг 5.7 дахин нэмэгдүүллээ

Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг 5.7 дахин нэмэгдүүлэхээр боллоо. НИТХ-ын өнөөдөр /2019.12.02/-ийн хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталж, Хотын даргад хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн юм. Ингэснээр авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс авч эхлэхээр болоод байна. Төлбөрийн хэмжээ тухайн автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаараад харилцан адилгүй байх аж.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаа тул автомашины зохистой хэрэглээг нэвтрүүлэхийн тулд зам ашигласны төлбөрт өөрчлөлт оруулах нь зөв гэж Тэргүүлэгчид үзэж байгаа юм. Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 50 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх бололцоотой.Э нэ нь эргээд бидний зорчиж байгаа зам засварт зарцуулагдах аж.

Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслээс Авто замын тухай хуулийн 21 дүгээр заалтыг үндэслэн 2015 оноос авто зам ашигласны төлбөрийг авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд  бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг төлж буй юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж