Хойд Солонгосын цэргүүд янз бүрийн ангиллын пуужинг хөдөлгөөнт төхөөрөмжөөс харвах боломжтой хэдэн арван бетон талбай барьж байгуулж байгаа талаар Япон, АНУ, Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлжээ.
Шууд хөрсөн дээрээс пуужинг хөөргөхөд пуужин эвдрэх, нислэгийн зам өөрчлөгдөх зэрэг эрсдэлүүд их байдаг учир ийнхүү тусгай талбай шаардлагатай байдаг аж. Мөн пуужин хөөргөх газрын байршлыг төөрөгдүүлэхийн тулд талбайг олноор нь барьж байна гэж Японы “Асахи” сонинд бичжээ.