Тоёота Мотор Корпораци нь Токио хотноо эхлэх зуны Олимп болон Паралимпийн Дэлхийн түншээр ажиллаж байгаа бөгөөд Токио 2020 наадамд тамирчдыг тээвэрлэхэд ашиглагдах бүрэн автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл болох “e-Palette”-г “Токио Мотор Шоу 2019” арга хэмжээний үер танилцуулжээ. Тус загварыг ялангуяа Паралимпийн наадамд оролцох тэргэнцэртэй тамирчдад зориулан ая тухыг нь хангах зорилгоор ашиглах нь илүү тохиромжтой гэж үзэж байгаа юм.
"Toyota e-Palette" тээврийн хэрэгсэл нь ердийн автомашинаас илүү өргөн хаалга, илүү доор байрлах шал, тэргэнцэртэй зорчигчид нэвтрэхэд зориулагдсан автомат тавцантай тул тэргэнцэртэй тамирчид түргэн хугацаанд бууж, суух боломжийг олгох аж. Энэхүү автомашин нь тамирчдыг тэмцээн болох газар болон амралтын байруудын хооронд зөөвөрлөхөд ашиглагдана. Тус автомашинд нэг удаад тэргэнцэртэй дөрвөн зорчигч, зогсоо долоон зорчигчдийн хамт багтах боломжтой. “Toyota e-Palette” тээврийн хэрэгсэл нь дотроо өнгө ялгадаггүй хүмүүст зориулан анхаарал татах өнгөтэй бариул, хүний өндрийн хэмжээнд тохируулан өөрчлөх боломжтой суудал зэргээр тоноглогджээ. Тус тээврийн хэрэгсэл нь жолоочгүй буюу бүрэн автоматжуулсан жолоодлогын системтэй бөгөөд мэдрэгч, камер, гэрлээр орчныг баримжаалах технологиор ажилладаг байна. Аюулгүй ажиллагааны үүднээс тус автомашинд нь эргэн тойрны 360 градус дахь саадыг байнга мэдэрч ажиллах горимыг суурилуулах бөгөөд шаардлагатай үед гар жолоодлого хийх удирдлагын систем мөн суурилуулагдах юм байна.
“Toyota e-Palette” автомашин нь цагт 20 километр хурдлах хүчин чадалтай. Тус загварыг анх 2018 оны эхээр гаргасан байна. 2018 онд консепцоо танилцуулахдаа нийтийн такси, хүргэлт, тээвэрлэлт болон хөдөлгөөнт дэлгүүрийн зориулалтаар зохион бүтээсэн энэ автомашиныг 2020 оны Токиогийн Олимп Паралимпийн үеэр анхлан хэрэглээнд нэвтрүүлэхээр болсноо Тоёота Мотор Корпораци энэ онд болсон Токио Мотор Шоуны үеэр албан ёсоор танилцуулжээ. "Toyota e-Palette" тээврийн хэрэгсэл нь 5,255 мм урт, 2,065 мм өргөн, 2,760 мм өндөртэй байх бөгөөд хамгийн ихдээ 20 зорчигч тээвэрлэж боломжтой юм.
Эх сурвалж: Тоёота Сэйлс Монголиа ХХК
Холбоотой мэдээ