АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Хонгконгийн ардчилал, хүний эрхийг хамгаалах хуулийн төсөлд гарын үсэг зурж, баталгаажуулсан билээ. Харин Хятадын эрх баригчид үүнд хариу барьсан шийдвэрийг гаргалаа.
АНУ-ын армийн тэнгисийн болон агаарын хөлгүүдийн Хонгконг руу нэвтрэхийг хориглож байгаагаа Хятадын Гадаад хэргийн яам өнөөдөр /2019.12.02/ зарлалаа.
Мөн “Human Right Watch” зэрэг АНУ-д төвтэй ТББ-ууд Хонгконгод экстремизм, хүчирхийллийг дэмжсэн бодлого явуулж байна гэж үзээд үйл ажиллагааг нь хориглож байгаагаа ч мэдэгдсэн байна. Түүнчлэн цаашид Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсоор байх юм бол зохих хариу арга хэмжээнүүдийг авсаар байх болно гэдгийг ч Гадаад хэргийн сайд нь мэдэгджээ.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ