ОХУ Монгол Улсад байгалийн хий нийлүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.12.03-нд нийтлэгдсэн

ОХУ Монгол Улсад байгалийн хий нийлүүлж эхлэв

ОХУ Монгол Улсад байгалийн хий нийлүүлж эхлэв

«Газпром экспорт» ХХН нь шингэрүүлсэн байгалийн хийгээ шинэ буюу Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн ба бага оврын анхны багцыг тусгай криоконтейнерүүдэд байршуулан аравдугаар сарын 22-ны өдөр Якутскаас ачжээ. Төмөр замаар тээвэрлэж буй Оросын шингэрүүлсэн байгалийн хийтэй анхны цуваа арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Орос-Монголын хилийг давж, арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод ирэв. Эхний нийлүүлэлтийн хэмжээ нь 36.0 тонн ба энэ нь ойролцоогоор 50 мянган шоо метр байгалийн хийтэй тэнцэх юм.

Ачааг "Сибирская топливно-энергетическая компания" ("СиТЭК") ХХН илгээсэн бол худалдан авагч нь Монголын "УБ Метан" ХХК байв. Шингэрүүлсэн байгалийн хийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын олон нийтийн тээврийн хэрэгслүүдэд ашиглахаар төлөвлөж байна. Худалдан авагчийн тооцоолсноор 2020 он гэхэд шингэрүүлсэн байгалийн хийн хэрэглээ 8000 тоннд (ойролцоогоор 11 сая шоо метр байгалийн хий) хүрэх боломжтой.

"Манай улсын хийгээ нийлүүлдэг орны тоонд Монгол Улс орох болсон нь их таатай байна. Тээврийн салбарт байгалийн хийг ашиглах нь хийн хэрэглээ өсөх хамгийн ирээдүйтэй чиглэлүүдийн нэг юм. Улаанбаатар хотын оршин суугчид шингэрүүлсэн байгалийн хийг моторын түлш болгон ашиглах нь байгаль орчинд хэрхэн ээлтэй болохыг тун удахгүй үнэлж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн "Газпром" НХН-ийн ТУЗ-ийн орлогч дарга, "Газпром экспорт" ХХН-ийн ерөнхий захирал Е.В.Бурмистрова хэллээ.

"УБ Метан" компани нь 2017 оноос хойш байгалийн хийн хэрэглээг Монголын зах зээл дээр амжилттай өсгөж байна. Бид манай улсад байгалийн хий оруулж ирээд, тээврийн хэрэгслүүдийг хийн шатахуунаар цэнэглэж буй анхны бөгөөд цорын ганц компани юм. "Газпром Экспорт" болон "СиТЭК" компаниудтай хамтран бид ОХУ-аас манай улсад анх удаагаа шингэрүүлсэн байгалийн хийг тусгай контейнерүүдэд савлан, төмөр замаар тээвэрлэн авчирсан. Энэ нь зөвхөн манай компанийн хувьд төдийгүй манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд тэмдэглүүштэй чухал үйл явдал ба бид энэхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна" гэж "УБ Метан" компанийн захирал Болдын Басжаргал ярьж байна.

"СиТЭК" ХХН-ийн Ерөнхий захирал Г.Д.Трофимов "Өнөөгийн байдлаар Монгол улсын зах зээл дэх шингэрүүлсэн байгалийн хийн эрэлт хурдацтай өсөж байна. Манай "СиТЭК" болон "Газпром Экспорт" компаниуд нь экспортын шинэ маршрутыг боловсруулсан ба анх удаагаа Оросын хийг төмөр замаар тээвэрлэн, шинэ зах зээлд гаргаж байна. Ингэснээр бид Оросын төмөр замын ачааллыг, мөн Орост үйлдвэрлэсэн криоконтейнерүүдийн эрэлтийг нэмэгдүүлж байна" гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GAZPROMEXPORT.RU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж