Эрэг шургаа хүртэл хүнд автомат буу, дагадаг, дагадаггүй пуужингаар зэвсэглэсэн эдгээр жолоочгүй машинууд террористуудын эсрэг найдвартай тэмцэх бололтой. 2025 он гэхэд ОХУ анхны робот армиа коммандлаж, фронтыг хүнээр биш роботоор дүүргэнэ хэмээн ОХУ-ын хэвлэл мэдээллүүд мэдээлж байна.
Хамгийн эхний робот машинуудын нэг нь маркер загвар дээр үндэслэн хуягт тулааны техникүүдийн жижигрүүлсэн хувилбар болж гарах гэнэ.
Тэдгээр хиймэл оюун ухаант роботууд тус тусын нарийн чадвартай ба бүгд хамтдаа нийлвэл хүн төрөлхтний хүчийг бүрэн орлож чадах гэнэ. Тэдний зэвсэглэлд 120мм-ийн бөмбөг харвагч багтаж байгаа нь нуувчин дахь явган цэргүүдийг төдийгүй задгай талбайд хөнгөн техникүүдийг устгах боломж олгож байгаа бөгөөд бөмбөгдөгч дронууд агаараас тусламж үзүүлэх боломжтой гэнэ.
Түүнээс гадна Сырд амжилттай туршигдсан Уран-9 буюу жижиг танкны технологи мөн хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа гэнэ. Тэдгээр нь Атака, Игла пуужингийн системээр тоноглогдож байгаа бөгөөд үүний тусламжтайгаар нам доогуур нисч байгаа дайсны агаарын хүчин, хөнгөн хуягт танк гээд олон байг найдвартай устгах боломжтой гэнэ.
Түүнээс гадна Уран-9 30мм-ийн 2А72 автомат их буу, минутад 350-400 сумаар галлах чадвартай 7.62мм-ийн автомат буутай байх нь.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: rbth.com
Холбоотой мэдээ