Сүхбаатар дүүргийн онцгой комисс хуралдав | News.MN

Сүхбаатар дүүргийн онцгой комисс хуралдав

Сүхбаатар дүүргийн онцгой комисс хуралдав

Сүхбаатар дүүргийн онцгой комисс хуралдав

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын ээлжит хурал боллоо.

Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалын дагуу сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрсэнд хяналт тавьж буй ажлуудын талаар болон Нийслэлийн Онцгой комиссын 13 дугаар хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа хуваарилж, нөхцөл байдлын тухай хэлэлцлээ.

Сайжруулсан шахмал түлшний “Сайн” картын түгээлт, дахин карт нэмж авах эсэх, урьдны тараасан картаас үлдэгдэлтэй эсэхийг нарийн судалж, “Таван толгой түлш” ХХК-тай хамтран бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлэх, албан хаагчид борлуулалтын цэгүүдэд ажиллаж, хүйтний эрч чангарч байгаа энэ үед түлшний нөөцөд анхаарч, нийлүүлэлтийг нэмэгдүүлж ажиллах талаар үүрэг даалгавар өглөө. Мөн түлш борлуулж буй цэгүүд “Сайн” картыг уншуулж, үйлчилж байгаа эсэхэд хяналт тавих 1-2 хүнийг нэмж ажиллуулах, нэрсийг өнөөдрийн дотор гаргаж өгөхийг хороодын Засаг дарга нарт үүрэг болгов.

Сүхбаатар дүүргийн Онцгой комисс, шуурхай штаб, хороодын дэд штабууд 24 цагаар тогтмол жижүүрлэн ажиллаж байгаа бөгөөд иргэдийн дуудлага, мэдээллийн дагуу асуудлыг газар дээр нь тогтмол шийдвэрлэн ажиллаж байна.

Эх сурвалж: СБД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Карт Сайн Карт нь авья хэрэглэе гэсэн УБ хотын иргэдэд бүгдэд нь л хүртээмжтэй баймаар юм. 2019-12-02 202.131.239.166

Энэ картаа УБ хотод амьардаг иргэдэд хүртээмжтэй, элдэв саад тотгоргүй олгож бурмаар юм. Тэгэж байж л зах зээлээ бүрэн хангадаг болно шүү дээ. Хүнд суртал ихтэй байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж