Таниас ч сайхан үстэй нохой Нирвана

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Таниас ч сайхан үстэй нохой Нирвана

Таниас ч сайхан үстэй нохой Нирвана

БНХАУ-д амьдардаг гурван настай Афган үүлдрийн нохой Аж Нирвана Батл фото модел,  хамгийн гайхамшигтай тансаг үстэй нохой юм. Түүний эзэн Бээжингийн маркетингийн компанийн захирал 29 настай Кэвин Чан долоогоос арав хоног тутамд Нирванагийн үсийг угаах, арчлахад хамгийн үнэтэй, чанартай бүтээгдэхүүнүүдийг ашиглан зургаагаас найман цагийг зарцуулдаг гэнэ. Тэрбээр нохойныхоо гоо сайханд зориулан долоо хоног тутамд 150 долларыг угаалганд зарцууллаг бөгөөд үс арчилгааны бүтээгдэхүүнд одоогоор нийт 15 мянган доллар зарцуулаад байгаа гэнэ.

Кэвин нохойныхоо үсийг зөөлрүүлэхийн тулд өдөр бүр тэжээлийн цацлага цацаж, тальктай самаар самнаж даахийг нь гаргадаг гэнэ. Тэрбээр анхандаа дээрх ажилд бүтэн хоёр цагийг өдөр бүр зарцууллаг байсан ч өдгөө дадаж, ганцхан цагт амжуулдаг болсноо хэлж байлаа.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: positivetruenews.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж