Хонгорзул Уянга болсон нь

Хуучирсан мэдээ: 2015.09.25-нд нийтлэгдсэн

Хонгорзул Уянга болсон нь

Улстөрчид дотор янз бүрийн намтар түүхтэй хүн чамгүй олон бий. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг анхлан Алтантуяа гэх нэртэй байсан гэдэг. Улмаар эмэгтэй нэрээ солиулахаар болж Алтанхуяг гэх нэртэй болж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга ч мөн нэрээ сольж байсан түүхтэй аж.

Уул уурхайн талаар тууштай дуугардаг, парламентад аль нэг улстөрч, улс төрийн намуудын шантааж шахаанд орохгүй ажиллаж чаддаг хэмээдэг Г.Уянга гишүүн сэтгүүлч мэргэжилтэй. Түүний хань ч мөн сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд сэтгүүлзүйн тогооноос улстөрд орж ирсэн түүнд ард түмэн тун их итгэл хүлээлгэдэг билээ.

Эрхэм гишүүн өнөөдөр 40 насны босго алхаж байгаа аж. Төрсөн өдрийнхөө баярын өдөр тэрбээр хэрхэн нэрээ сольж Г.Уянга нэрийг авсан талаараа өөрийн фэйсбүүк хуудсандаа дурсамж бичиж үлдээжээ.

Тэрбээр, “40 жилийн өмнө яг энэ өдөр 20-хон настай нэгэн бүсгүй анхны охиноо төрүүлж ээж болжээ. Охин ч уйлахаас өөр идгүй байсан байж таараа. Харин бүсгүй ээж болсондоо хязгааргүй баярлаж байв. Тэр үед төрөхөөс гарахад гэрчилгээг нь өг гаргадаг байсан тул охиндоо нэр өгөхийг яаравчлуулжээ.

Бүсгүй анхны  охиноо Хонгорзул гэж нэрлэв. Түүнээс сарын дараа өвөө нь зээ охиноо харахаар Сүхбаатар аймгаас иржээ. Өвөө өөрөө нэр өгөхөөр шийдэж бичиг баримтуудыг нь авч гараад хэдэн өдөр хөөцөлдсөний эцэст охины гэрчилгээг солиулж дөнгөжээ. Ингэж Хонгорзул охин Уянга нэртэй болсон юм. Хайрт ээждээ ээж болсон өдрийн баярын мэнд хүргэе! Очмогцоо ээжийгээ үнсэнэ ээ” хэмээн бичсэн байна. Эрхэм гишүүндээ уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе.

Б.ТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж