“Дүрсээр илэрхийлэгдэх дуу” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

“Дүрсээр илэрхийлэгдэх дуу” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Шинэ үеийн залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой “Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрийн 2019 оны ялагч, “Хэмнэл бүтээгч” DJ Бодьхүү нэрээрээ олонд танигдсан С.Мөнхбаатарын “Дүрсээр илэрхийлэгдэх дуу” үзэсгэлэн Монголын урлагийн зөвлөлийн дэргэдэх “Улаан гэр” бүтээлч орон зайд өнөөдөр нээлтээ хийлээ.

Монголын бизнес, банк санхүү, боловсрол, соёл урлагийн салбарын манлайлагч, хоёр улсын олон талт найрсаг харилцааны элч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал асан Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” хөтөлбөрийг ХААН Банк Сан, Монголын урлагийн зөвлөл /МУЗ/, АНУ дахь МУЗ-тэй хамтран 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, өнгөрөгч 7-р сард ялагчийг нь зарласан юм.

Энэхүү олон улсын хөтөлбөрийн үндэсний ялагч нь Нидерландын вант улсын Хааг хотноо зохиогддог “TodaysArt” олон улсын наадамд оролцох эрхээр шагнуулдаг уламжлалтай. Бодьхүү өнгөрсөн 9-р сард дэлхийн 40 гаруй орны медиа урлагийн наадамтай хамтран ажилладаг Европын хамгийн том фестивалиудын нэг энэхүү наадамд эх орноо төлөөлөн, өөрийн уран бүтээлийг толилуулаад ирсэн юм.

Тэрбээр уг төслийн үр шимийг бодитоор хүртэн олон улсад нэр хүндтэй  наадамд оролцсон өөрийн бүтээлийг Монголынхоо залууст толилуулахаар ийнхүү үзэсгэлэнгээ гаргаж буй.

DJ Бодьхүү продюсер, хөгжмийн зохиолч бөгөөд андерграунд инструменталист чиглэлээр уран бүтээлээ туурвидаг, 8 цомогтойгоос хамгийн сүүлд “Rio Bodianova” пянзаа энэ оны 2-р сард олон нийтэд толилуулаад байна.

“Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрийн шилдэг оролцогч  DJ Бодьхүүгийн “Дүрсээр илэрхийлэгдэх дуу” үзэсгэлэн 2019 оны 12-р сарын 12-ныг хүртэл өдөр бүр 11:00-18:00 цагийн хооронд МУЗ-ийн дэргэдэх “Улаан гэр” бүтээлч орон зайд олон нийтэд нээлттэй байх юм. Иймд орчин үеийн саунд арт чиглэлийг сонирхогч, урлагт хайртай хэн боловч түүний үзэсгэлэнг зорин ирж үзэхийг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж