Netflix хамгийн аймшигтай газруудын тухай баримтат цуврал хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Netflix хамгийн аймшигтай газруудын тухай баримтат цуврал хийнэ

Netflix хамгийн аймшигтай газруудын тухай баримтат цуврал хийнэ

Рон Ховард, Брайн Гразерийн компани, Imagine энтертайнмент нарын санаачлагаар Жое Берлингер найруулсан цоо шинэ цуврал netflix-ээр дамжин үзэгчдэд хүрэх нь ээ.

Берлингер гээд л сонсмогц цуутай гэмт хэргийн нарийн учрыг шимтэн сонирхдог үзэгчдийн нүд сэргээд л ирэх биз. Учир нь тэрбээр "Алуурчинтай хийсэн ярилцлага: Тэд Бандийн хэргүүд", "Экстрэмли Викед", "Чөтгөр Виль хоёр" гэх бүтээлүүдийг найруулж байсан билээ.

Шинэ цуврал одоохондоо нэр болон цацагдах огноо нь тодорхойгүй байгаа ч эзнийх нь сүнс шүглэсэн хуучин шорон, ослоор өөд болсон зорчигчдын гомдол дүүрэн сүйрсэн хөлөг онгоц гэх мэт Америкийн хамгийн аймшигт түүхтэй газруудын тухай урьд өмнө нь яригдаж байгаагүй хачирхалтай баримтуудыг дэлгэх аж.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж