Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа | News.MN

Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай зарлиг гаргасантай холбогдуулан Цэргийн гавьяаны одон гардуулах ёслол өнөөдөр тус ангийн жагсаалын талбайд боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн гавьяаны одонг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байлдааны туганд зүүж, одоо үүрэг гүйцэтгэж байгаа болон өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан нийт бүрэлдэхүүнд баяр хүргэн үг хэлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм офицер, ахлагчид аа,

Үе үеийн ахмадууд аа,

Зочид, төлөөлөгчид өө,

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризмын эсрэг тусгай ажиллагаанд оролцох зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлснийхээ төлөө “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдсан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Та бүхэнд халуун баяр хүргэе.

1935 оны 08 дугаар сарын 29-ны өдөр БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын З21 дүгээр тушаалаар “Дотоодын цэргийн тусгай салаа” нэртэйгээр байгуулагдсан Дотоодын цэргийн 805 дугаар анги нь 1945 оны 428 дугаар тушаалаар япон цэргийн олзлогдогсдыг “Хамгаалах хороо” нэртэйгээр өргөтгөн зохион байгуулагдаж байжээ.

Тусгай хороо, батальоныг НАХЯ-ны Сайдын 1988 оны Б/323 дугаар тушаалаар нэгтгэж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа 0230 дугаар тусгай хороо болгон өргөтгөгдсөн бөгөөд 1992 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын 145 дугаар тушаалаар “Дотоодын цэргийн 805 дугаар анги” болгон өөрчилжээ.

Хожим 2014 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд шилжүүлж, “Хамгаалалтын гуравдугаар газар” болгосон. Харин Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 280 дугаар тогтоолоор “Дотоодын цэргийн 805 дугаар анги”-ийг дахин эмхэтгэн байгуулсан билээ.

Монголын төр Цэргийн гавьяаны одонгоор шагнаж байгаа нь Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, алба хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж байгаагийн илэрхийлэл юм.

Цаашид ололт амжилтаа бататган, Төрийн хуулийг чанд мөрдөж, үндэсний аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Дотоодын цэргийн байгууллагын  нийт алба хаагч, ахмад ажилтан, Та бүхэнд чин сэтгэлийн халуун баярыг дахин хүргэж, амжилт хүсэхийн ялдамд албаныхаа нэрийг үргэлж өндөрт өргөж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь мандан бадраг” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-02 107.77.173.43

Нусцэгэмэний нуснууд аа коммент устгахгүй шүү….наад одонт хороо гэдэг нэртэй анги чинь ямар ч байлдаан тулалдаанд гарамгай гавьяа байгуулаагүй,харин 1932 онд гар хоосон шахуу ард иргэдийнхээ эсрэг б** шагайж гох дарсан залхаан цээрлүүлэх ажиллагааг сайн гүйцэтгэснийхээ төлөө одонгоор шагнуулсан анги.Уг нь ёс суртахууны хувьд аль эрт татан буугдасан байх ёстой анги шүү зээ.

Avatar

Хийх ажилгүй армийнхан хэлээ хазаад дуугүй бай. 2019-12-02 202.126.89.196

Хуучин Зөвлөлтийн армийн суга цавинд хавчуулагдан байж Японыг ялсан гэх манай зэвсэгт хүчин амаа хамхиарай.Та нар муусайн юмнууд байлдааны бэлэн байдал нэртэй хийсэн юмгүй хэдэн цэргүүд нь бие биенээ хэмхчижж байхад хилийн ба дотоодын цэргийн өвлийн хүйтэн зуны халуунд улсын хил% онц чухал обьектуудыг хамгаалсаар ирсэн. Та нар армийн муусайн юмнууд ямар олигтойдоо энд тэнд барилгын ажил бүтээн байгуулалт нэртэй барлагийн ажил хйиж байхав дээ. Барилгын ажлыг цэрэг биш барилгачид л хийдэг юм. Хон

Avatar

Зочин 2019-12-02 107.77.173.43

Одонт хороо буюу хуучнаар Дотоодын цэргийн 05-р анги хэзээ ч дайсантай нүүр тулж байлдаж байгаагүй,харин 1932 онд ард түмэн рүүгээ б** шагайсныхаа төлөө,гэмгүй олон ардынхаа амь насыг хороосныхоо төлөө Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан анги шүү дээ. Дахиад хэлье Одонт хороо хэзээ ч гадаадын эзэрхэг түрэмгий дайсантай нүүр тулж байлдаж үзээгүй!!!!

Avatar

Зочин 2019-12-02 103.57.93.126

Ерөнхийлөгч баавартай харагдаж байна, ард нь байгаа цэргийн нөхдүүд буудуулсан элээ шиг л эв хавгүй юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж