Украины хууль тогтоогчийн хүүг буудан хөнөөжээ | News.MN

Украины хууль тогтоогчийн хүүг буудан хөнөөжээ

Украины хууль тогтоогчийн хүүг буудан хөнөөжээ

Украины хууль тогтоогчийн хүүг буудан хөнөөжээ

Украины нийслэл Киев хотын төвд буутай, үл таних этгээд өнгөрсөн Ням гариг (2019.12.01)-т тус улсын орон нутгийн хууль тогтоогчийн машин руу гал нээж, гурван настай хүүгийнх нь аминд хүрсэн талаар цагдаагийн эх сурвалж мэдээлжээ. Вячеслав Соболев халдлагын үеэр машинаа жолоодож явсан талаар эх сурвалж мэдээлсэн байна. Украины Дотоод хэргийн яам фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Хууль тогтоогчийн хүү гэмт этгээдийн суманд өртөж, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураалаа" хэмээн мэдээлжээ.

“News24” цахим хуудаст мэдээлснээр, Вячеслав Соболев нь Донецкийн алдартай бизнесмен бөгөөд 90-ээд онд өөрийн хотдоо орчин үеийн "Обжора" супермаркетыг анх байгуулж байсан аж. Тэрбээр 2010-2011 онд Украины төрийн өмчийн “Нафтогаз” компанийн захирлаар ажиллаж байжээ.

“ТСН” телевизийн сурвалжлагч Оксана Мулярын мэдээлснээр, Вячеслав Соболев хүүгийнх нь аминд хүрсэн тухай мэдээллийг өөрөө хэвлэлд өгчээ. Цагдаагийнхан гэмт этгээдийг эрэн сурвалжилж буй юм байна.

Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж