Та анзаарсан бол таны фейсбүүк хуудсан дахь видеонууд бүгд автоматаар тоглогдоод байгаа биз. Таны үзэхийг хүсээгүй, өөр хэн нэгний шейр хийсэн видео таймлайнаа гүйлгэж харах үед тоглогдоод байгаа нь зарим хүмүүст төвөгтэй санагдаж байгаа байх.
Тэгвэл танд үүнийг хэрхэн болиулах тохиргоог хүргэе.
Суурин компьютер:
"Settings" цэс рүү ороод хажуугийн цэсний хамгийн доод хэсэгт харагдах "Videos" цэсэн дээр дарна.
Ингээд "Auto-Play Videos" цэсний арын сонголтоос Off гэсэн сонголтыг сонгоход хангалттай.
Андройд гар утас болон таблет:
Гар утас болон таблетан дээрх фейсбүүк аппликейшнээ нээгээд Settings рүү орж, Video Auto-play цэснээс дээрхийн адил сонголтоо хийнэ.
iPhone болон iPad:
Гар утас болон таблетныхаа settings цэс рүү ороод фейсбүүкийг сонгон, Settings рүү нь ороод Auto-play video сонголтыг off болгоно.
Т.МӨНХ