Төрийн банк Увс аймагт “Харилцагчийн урамшуулалт өдөрлөг” зохион байгууллаа | News.MN

Төрийн банк Увс аймагт “Харилцагчийн урамшуулалт өдөрлөг” зохион байгууллаа

Төрийн банк Увс аймагт “Харилцагчийн урамшуулалт өдөрлөг” зохион байгууллаа

Төрийн банк Увс аймагт “Харилцагчийн урамшуулалт өдөрлөг” зохион байгууллаа

Төрийн банк нь хамгийн сайн харилцаатай банк байхын тулд харилцагчаа сонсдог, тэдний санаа бодолд тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан хөгжүүлдэг, харилцагчдадаа мэдээлэл түгээдэг, эргэх холбоотой байхыг үндсэн зорилгоо болгон ажилладаг. Харилцагчаа дээдлэн, эрсдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор 100 хувь төрийн өмчит банк болон  үүсгэн байгуулагдсан цагаас мэргэшсэн хүний нөөц, дэвшилтэт технологиор дамжуулан харилцагч иргэд, байгууллагын санхүүгийн хэрэгцээг найдвартай, түргэн шуурхай хангаж ажиллаж ирсэн билээ.

Төрийн банкны хамт олон Монгол Улсад Банкны тогтолцоо үүсэж хөгжсөний түүхт 95 жил, Төрийн банк байгуулагдсаны 10 жилийн ой, Төрийн банкны Увс салбарын шинэ байрны нээлт болон Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл  Увс аймгийн иргэд харилцагчдад хуримтлалтай байхын ашиг тусыг сурталчлан таниулах, Төрийн банкны цахим бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшүүлэх зорилгоор Харилцагчийн өдөрлөг зохион байгуулсан.

Өдөрлөгийн үеэр Төрийн банкны Увс салбарын хамт олон аймгийнхаа иргэд, харилцагчдадаа зориулан Санхүүгийн боловсрол олгох чиглэлээр сургалт орж, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөөг өгч, зах худалдааны төвүүдэд явуулын банк ажиллуулан,  харилцагч бүрийн цаг завыг хэмнэсэн бүх төрлийн цахим үйлчилгээг санал болгож ажилласан юм.

Төрийн банкны “Харилцагчийн өдөрлөг” 11-р сарын 29-ний өдөр Улаангом хотын  “Ойрд” хөгжимт драмын театрт урлагийн тоглолт зохион байгуулж, Төрийн банкинд хадгаламж нээлгэсэн, цахим бүтээгдэхүүнд бүртгүүлсэн, карт захиалсан, бүх төрлийн даатгал хийлгэсэн харилцагчдаас 14 азтан тодруулан  500 мянган, 300 мянган, 200 мянган, 150 мянган, 100 мянган төгрөгөөр урамшууллаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТӨРИЙН БАНК БАЯН БАЙНА ШҮҮ 2019-12-02 202.179.25.253

ЭНЭ НЭГ СОЛИОТОЙ БАЯН БАНК НЭГ БАЙНА АА.. ЮҮ ЮҮГҮЙ УНАХ ГЭЖ БАЙЖ ҮНДСЭН ХӨРӨНГӨ ӨЧ ТӨЧНӨӨН САЯААР БАРИУЛААД БАЙХЫН. УГ НЭР НЬ ТӨРИЙН БАНК БОЛОХООР АРГАГГҮЙ Ч ЮМ УУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж