Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндэтгэл үзүүллээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндэтгэл үзүүллээ

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооноос өнөөдөр /2019.12.02/ хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүлсэн байна. Уг арга хэмжээнд тус дүүргийн 1-20-р хорооны 500 иргэн оролцож, гарын бэлэг гардан авчээ.


СБД-ийн Ардчилсан намын хорооны ХЭГ-ын дарга Л. Түмэнтуул

-Жил бүрийн 12-р сарын 3-ныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд бид өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Манай хороонд нийт 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Үүнээс бид амьдралын боломж тааруу, тусламж зайлшгүй хэрэгтэй 500 хүнийг сонгож авсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй, асаргаа сувилгаа их шаарддаг тул хажууд нь хэн нэгэн заавал байдаг. Тиймээс төр засаг энэ хүмүүс рүү чиглэсэн бодлогодоо түлхүү анхаарах ёстой. Удахгүй Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой болно. Бид ойгоо тэмдэглээд өнгөрөх бус халамж, анхаарал хэрэгтэй байгаа иргэдээ илүү баярлуулахыг хүссэн юм.

11-р хорооны иргэн Б.Цэцэгмаа

-Дүүргийнхээ иргэдийг хүлээж авч, хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна. Би өөрөө байнгын хэвтэрт байдаг. Манай хүү намайг асардаг. Асаргаа сувилгаа их учир памперс, эм тарианд мөнгө их орно. Бид халамжийн тэтгэвэр гэж сард 170-аад мянган төгрөг авдаг. Энэ мөнгө хаанаа ч хүрэлцдэггүй. Тиймээс төр засаг халамж нэмэх асуудалд анхаарлаа хандуулаасай. Бид сарынхаа хүнсийг ч авч дийлдэггүй шүү дээ. Гурил, будаа, тосыг бол грамлаж авна. Арай л талхаа хуваахгүй байна да.

11-р хорооны иргэн Ж.Ганшаа

-Миний хүү төрөлхийн 80 хувийн хөгжлийн бэрхшээлтэй. Бид ахмадын түрээсийн байранд амьдардаг. Сардаа зөвхөн түрээсэнд 140 мянган төгрөг төлдөг. Дээр нь гэрэл, цахилгаан дулаан гээд хүүгийн халамжийн хэдэн төгрөг дороо л дуусна. Миний тэтгэвэрийн  300 гаруй мянган төгрөгөөр л бид амьдарч байна. Барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байх юм. Ер нь улам л хэцүү болсоор байна. Уг нь 80 хувиас дээш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрны түрээсээс төр чөлөөлчихвөл бидэнд их тус болох байна. Хорооноос биднийг дуудаад бэлэг өгнө гэхээр баярлаж л байлаа. Сэтгэл хүндрэл уужраад, төрдөө тоогдож байна гээд баярлах юм даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж