Си Жиньпин АНУ-д ердийн онгоцоор очжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.25-нд нийтлэгдсэн

Си Жиньпин АНУ-д ердийн онгоцоор очжээ

Фото: David Ryder / Reuters

 

БНХАУ-ын дарга СиЖиньпин АНУ-д "Air China" компанийн  ердийн иргэний агаарын тээврийн онгоцоор очсон талаар "The South China Morning Post" мэдээлэв.

 

БНХАУ-ын ГХЯ-ны Ёслолын албаны дарга  асан Лу Пэйсины тайлбарласнаар Хятадын лидер "Boeing 747-400" онгоцоор явжээ. Онгоцыг тусгайлан бэлтгэж, салонд нь зочны өрөө, унтлагын өрөө, ажлын өрөө хийсэн байна. Си Жиньпин нислэгээр зорчихдоо "Air China" компанийн B-2447 ба B-2472 дугаартай хоёр онгоцны нэгийг ашигладаг ба нислэгийн дараа онгоцыг өөрчилж, ердийн зорчигчдын онгоц маягаар ашигладаг байна.

 

Хятадын дарга ЗянЗэминь 2001 онд 01 дугаарын онгоцтой болох шийдвэр гаргаж, тэр онгоцыг нь АНУ-ын Сан-решилоб Антонио нисэх буудалд тусгайлан тоноглож байжээ. Гэхдээ түүнийг хятадууд огт хэрэглээгүй гэдэг. Америкийн хэвлэлийн мэдээлснээр бол  тусгай албаныхан онгоцыг шалгахад онгоцны салоноос 27 ширхэг сонсох төхөөрөмж илрүүлсэн байна. Хэдэн сарын дараа Хятадын ГХЯ “Хятадыг сонсох шаардлага байгаагүй” гэж мэдэгдэж байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж