Д.Эрдэнэбат: Холимог тогтолцоог дэмжсэн АН-ын байр суурь хэвээр байгаа | News.MN

Д.Эрдэнэбат: Холимог тогтолцоог дэмжсэн АН-ын байр суурь хэвээр байгаа

Д.Эрдэнэбат: Холимог тогтолцоог дэмжсэн АН-ын байр суурь хэвээр байгаа

Д.Эрдэнэбат: Холимог тогтолцоог дэмжсэн АН-ын байр суурь хэвээр байгаа

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2019.12.02/ хуралдаж, Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцсэн байна. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-АН-ын зөвлөл сонгуулийн хууль болоод тогтолцоон дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн тойргийг шинэчилж оруулсны дараагаар шилжилт хөдөлгөөнийг зогсоох зарчмын саналыг АН оруулна. Мөн тооллогын асуудал байна. Цахим тооллого явуулна. Ингэхдээ одоогийн зарчмаар 50 хувийн давхар тооллого байгаа. Үүнийг хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Нөгөө талаар цахим сурталчилгааны асуудал яригдаж байна. Цахим сурталчилгааг бүрэн хаах нь зөв үү, буруу юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Ямартай ч сонгууль шударга, будилаангүй явуулна гэж үзэж байгаа.

-50:26 гэсэн хувилбар яваад байгаа. Энэ талаар?

-Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 26 дээр улс нэг тойрог болно гэвэл жижиг намуудад харшилтай. Энэ нь парламентад олон намын төлөөллийг бий болгох ёстой. Энэ бол нээлттэй, сонгодог парламентын зарчим. Тиймээс  ч АН холимог тогтолцооны талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд унасан. АН холимог тогтолцоон дээрээ байр суурь хэвээр байгаа.

-Сонгуулийн сурталчилгааны хугацааг нэмэгдүүлэх үү?

-Сонгуулийн сурталчилгааны хугацааг нэмэгдүүлэх шаардлагатай. Шинээр нэр дэвшигчид өөрсдийгөө таниулах хугацаа хэрэгтэй. Тиймээс 25 хүртэл хоног сурталчилгааг явуулах дээр санал тавьж байгаа.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шүүмжлэгч 2019-12-02 103.57.95.89

Нэрсийн жагсаалтаар ард түмнээс санал авахгүй гарах луйварчдыг дэмжихгүй.х***а эрдэнэбат тэдний нэг нь энэ балайг хэн ч сонгохгүй нь тодорхойшт.

Avatar

ЗОЧИН 2019-12-02 103.26.195.226

Намын ард нуугдаж сонгогдох тогтолцоог АН-с өөр хэн ч дэмжихгүй Ер нь шударга хүнийг ямар ч хуультай байсан дэмжинэ шүү дээ Ард иргэд минь сайн судалж сонгоорой доо Дор хаяхад л хуралдаа суудаг гишүүнийг сонгоно шүү

Avatar

Зочин 2019-12-02 202.179.24.210

Гахай Эрдэнээ энэ 2 өөсдөө гарах нүхээ хийчихэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж