Фан Цендун дараалан түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Фан Цендун дараалан түрүүллээ

Фан Цендун дараалан түрүүллээ

Ширээний теннисний эрэгтэйчүүдийн 40 дөх удаагийн дэлхийн цомын тэмцээн БНХАУ-ын Ченду хотод арваннэгдүгээр сарын 29-нээс энэ сарын 1-ний өдрүүдэд явагдаж өндөрлөлөө.

Энэ жил 22 настай дэлхийн чансааг тэргүүлэгч Фан Цендун финалын тоглолтонд өдгөө 16 настай Японы Томоказу Харимотог зургаан ээлжийн тоглолтонд буулган авч дэлхийн цомын эзнээр хоёр жил дараалан тодорч сүүлийн дөрвөн жилд гуравдах удаагаа аваргалж байна. Тэрбээр уг тэмцээнд гуравдах удаагаа түрүүлснээр Беларусийн Владимир Самсонов болон БНХАУ-ын Ван Хао нарын эгнээнд нэгдлээ. Тэдний өмнө мэдээж БНХАУ-н амьд домог Ма Лин дөрвөн удаа түрүүлснээрээ дээд амжилтыг эзэмшдэг билээ.

Харин энэ дэлхийн цомын үеэр анхаарал татахуйц үйл явдал болсон нь Японы 16 настай Томоказу Харимото болон Тайваний 18 настай Лин Юн-Жу нар тус тус БНХАУ-ын тус тэмцээний 2012 болон 2015 оны аварга, дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Ма Лонгийг ялсан нь ширээний теннисний шинэ эрин үе эхэлж байгааг харууллаа.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж