Элсний хөлбөмбөг: Португал дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Элсний хөлбөмбөг: Португал дэлхийн аварга боллоо

Элсний хөлбөмбөг: Португал дэлхийн аварга боллоо

2019 оны Дэлхийн элсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн арваннэдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд Парагвай улсын Луквэ хотод зохион байгуулагдаж зургаан бүс нутгаас шалгарсан 16 баг өрсөлдлөө. Нийт 16 баг өрсөлдснөөс Португалийн шигшээ баг гурав дахь удаагаа ДАШТ-д түрүүллээ. Тэд шигшээ тоглолтод Италийн шигшээ багийн эсрэг тоглож 6:4 гэсэн харьцаатай ялалт байгууллаа. Харин ДАШТ-ий гуравдугаар байрт ОХУ-ын шигшээ баг шалгарлаа. Тэдний хувьд хүрэл медалийн тоглолтод Японы шигшээ багтай тоглож 5:4 гэсэн харьцаагаар ялжээ.

Энэ удаагийн ДАШТ-ий шилдэг тоглогчоор Японы Озу Морэйра шалгарсан бол мэргэн буучаар Италийн Габриел Горь 16 гоолоор шалгарчээ.

ДАШТ-ий шилдгүүд:

  • Аварга баг: Португаль
  • Дэд аварга: Итали
  • Гутгаар байр: ОХУ
  •  Дөрөвдүгээр байр: Япон

Цэвэр тоглолттой баг : Бразил

Шилдэг тоглогч:

  • Алтан бөмбөг: Озу Морэйра (Япон)
  • Мөнгөн бөмбөг: Жордан Сантош (Португаль)
  • Хүрэл бөмбөг: Лео Мартинс ( Португаль)

Шилдэг хаалгач: Андраде (Португаль)

Мэргэн буучийн жагсаалт:

  • Габриел Горь 16 гоол (Итали)
  • Эммануэль Зурло 10 гоол (Итали)
  • Федор Земсков 10 гоол (ОХУ)

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж